Өвөлжилт хүндэрч идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт орж иржээ.
Эдгээр амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх биотехникийн арга хэмжээг авч, өөрийн зөнгөөр гарах хүртэл ажиглалт, мониторинг хийж байгаа тул үргээхгүй, хэт ойртохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.
Мөн иргэд хот орчимд гэмтэж бэртсэн амьтантай таарвал ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой.