x

“Unfriend”-ийн үргэлжлэл болгон “Цахим орчинг зөв болгоё” аяныг эхлүүллээ

ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм. Аян 11 дүгээр сарын 21-ийг дуустал үргэлжлэх аж.

Дашрамд сонирхуулахад сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд Монгол Улсад интернет хэрэглэгчдийн тоо 4.5 дахин нэмэгдэж, 2012 онд дөнгөж 654 мянга байсан уг тоо өнгөрсөн онд 2.9 саяд  хүрсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнөөдөр цахим хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээ төсөөлснөөс илүү хүрээ, хэрэглээг хамарч байгааг харуулж байна.

Гэвч цахим орчинд бусдын нэр төрийг санаатайгаар үндэслэлгүй гутаан доромжлох, буруу ташаа мэдээллээр олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх, албан эх сурвалжгүй, баримт нотолгоогүй мэдээлэл их явах болсон нь иргэдийг гэмт хэргийн хохирогч болгох, хүүхэд залуусыг буруу, хорт зуршил руу уруу татах үйлдлүүд ихээр гарах болсон.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас санаачлан  хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Тэгвэл “Unfriend” хөдөлгөөний үргэлжлэл болгон “Цахим орчинг зөв болгоё” хэмээх дараагийн аянг өрнүүлж байгаагаараа онцлог юм байна.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 1 цаг 44 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 14 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 4 цаг 1 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 4 цаг 46 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 4 цаг 48 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 4 цаг 51 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 4 цаг 53 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 58 мин Монголын хоккейчид ДАШТ-ий эхний хожлоо авлаа 5 цаг 0 мин Баянгол дүүргийн Энхтайваны өргөн чөлөөний замд шөнийн ажил хийнэ 5 цаг 1 мин Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын төлөөлөл оролцлоо 5 цаг 6 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 5 цаг 6 мин Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглал гарлаа 5 цаг 7 мин Азийн загалмайн шашинтнуудын түрлэг 5 цаг 9 мин Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн хүлээх вэ? 5 цаг 16 мин Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ 5 цаг 23 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов 6 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 6 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 2025-04-25 Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025-04-25
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top