x

Цоохор ирвэс, ойн булганы арьс худалдаалах гэж байсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн И, Д нар нь хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалан тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Олон улсын болон Монгол орны нэн ховор амьтдын жагсаалт, "Улаан ном"-д орсон цоохор ирвэсийн 2.2 метр урттай 1 ширхэг арьс, ховор амьтдын жагсаалтад орсон Ойн булганы 7 ширхэг арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн хуулийн 2-д "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Иргэн та хүрээлэн байгаа орчны талаарх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 7019-1070 дугаарын утсаар мэдэгдэнэ үү. 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 14 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 15 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 19 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 22 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 24 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 27 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 30 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 33 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 25 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 15 цаг 52 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 15 цаг 56 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 15 цаг 59 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 2 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 3 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 4 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 5 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 7 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 8 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 9 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 10 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top