Хятадууд наад захдаа 2300 жилийн өмнө үржүүлэхийн хүрд ашигладаг байжээ гэж Xinhua агентлаг мэдээлжээ. Тухайн мэдээнд, Төв Хятадын Хубэй мужийн Жинжоу хотод археологчдын малтлага үүнийг гэрчилчиллээ гэсэн байв.
Хулсан самбар дээр ханз үсгээр таван удаа долоогийн 35 нэмэх 5, дөрвөн удаа долоо нь 28 нэмэх 8, гурван удаа долоо 21” гэж сийлсэн байжээ. Ийм бичлэгтэй самбарыг Жинжоу хот дахь МЭӨ IV зуунд буюу Чаньгогийн үеийн (МЭӨ 475-221 онууд) бунхнаас олжээ.
"Энэ сийлсэн бичиг нь ойролцоогоор Хунанийн иймэрхүү баримтаас 100 жилийн өмнөх болж таарлаа” гэж археологчдын ахлагч Ян Кайюн хэлээд, үүнийг хэт ягаан туяаны скан хийн уншсан гэжээ. Бунхнаас бараг 30 мянган ханзтай мянгаад хулсан самбарыг олжээ. Бичлэгт тоо, уран зохиол, МАА, эм найруулалтын сэдэв байжээ.
Чаньгогийн үеийн түшмэдүүд үйлдвэрлэлийн тооцоо бусад зорилгоор үржүүлэхийн хүрдийг ашиглаж байсан гэж Хятадын түүхч Тан Жиннань тайлбарлав.
М.ЦОГТ