Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байна.
-
Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг;
-
Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан;
-
Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг;
-
Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой;
-
Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг;
-
Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг;
-
Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг;
-
14 метр хүртэл хол үсрэх чадвартай;
-
Цоохор ирвэс 10-13 жил насалдаг;
-
Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг;
-
Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг;
-
Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг;
-
Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог
-
Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг;
-
Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг.