x

Мөсөн дээгүүр зорчих, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Гол мөрний мөсний үзэгдэл зузааны тойм

/2023 оны арванхоёрдугаар сарын гуравдугаар арав хоног/

1. Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 25-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг гол Хатгал тосгон орчимд дунд зэргийн цөн болон харуулаас дээш мөсөн бүрхүүл ажиглагдсан байна. Харин Хөвсгөл нуур Ханх сум орчимд 42 см, Хатгал тосгон орчимд 37 см зузаан мөсөн бүрхүүлтэй болжээ. Дээрх голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-20 см их харин Эг гол болон Хөвсгөл нуур Ханх болон Хатгал тосгон орчмоор 5-45 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-35 см нэмэгдэж, 10-125 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см нимгэн, Хануй гол Эрдэнэмандал орчмоор 50 см ахиу мөстэй байна. Харин Өгий, Тэрхийн цагаан нуур 85-90 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см ахиу байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голууд 40-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-65 см ахиу харин ус судлалын Ерөө-Ерөө, Тэрэлж-Тэрэлж, Туул-Лүн харуул орчимд 5-10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-25 см нэмэгдэж, 5-85 см зузаан мөстэй болсон ба энэ нь 2022 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байна.

2. Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-60 см нэмэгдэж, 55-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Хэнтийн зүүн хажуугийн голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см ахиу харин Хэрлэн, Онон, Халх голын эхээр, 10-15 см нимгэн мөстэй байна. Дууд, Буйр, Хөх нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-15 см нэмэгдэж, 65-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй болж энэ нь олон жилийн дунджаас 10-50 см ахиу байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Турган, Үенч, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдэж, 20-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага харин Чигэртэй, Согоог, Булган, Чонохарайх зэрэг голууд 20-50 см ахиу зузаантай байна.

Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Яруу, Завхан, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Таац, Зэгстэй зэрэг голууд болон Хар нуур, Ойгон, Тайган, Бөөнцагаан, Хөх нуурт 5-100 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон  байна. Дээрх голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн болон олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байгаа бол Богд, Хүнгүй, Онги  гол Сайхан-Овоо сум орчмоор  мөсний зузаан олон жилийн дунджаас 5-55 см ахиу байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голууд 15-90 см зузаан мөстэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгджээ. Эдгээр голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Харин Хяргас, Увс нуур 15-30 см зузаан мөстөй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-20 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногийн байдлаар манай орны  ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд  мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 7 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 8 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 11 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 15 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 17 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 20 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 23 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 26 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 18 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 15 цаг 45 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 15 цаг 49 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 15 цаг 52 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 15 цаг 54 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 15 цаг 56 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 15 цаг 57 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 15 цаг 58 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 15 цаг 59 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 1 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 2 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 3 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top