Канадын эрдэмтэд чулуужсан тириннозаврын ходоодноос үлэг гүрвэлийн хоёр жижиг төлийн үлдэгдлийг олсон тухай ScienceAdvances гэх шинжлэх ухааны сэтгүүл энэ сарын дугаартаа нийтэлжээ.
Тодруулбал, энэ чулуужсан үлдэгдлүүдийг аль эрт 2009 онд Альбертын “Үлэг гүрвэлийн үржил шимгүй нутаг” нэртэй газраас олсон байв. Мэргэжилтнүүдэд чулуужсан яснуудаас чулууны хэсгүүдийг салган цэвэрлэхэд олон жил шаардлагатай байсан гэж уг материалд өгүүлжээ.
"Энэ олдворын нас нь 75,3 сая жил. Бид түүнийг үзэн судалж байхдаа тириннозаврын ходоодонд үлдсэн хоёр амьтны үлдэгдлийг оллоо. Тэр хоёр нь шувуу шиг Citipes elegans төрлийн жижиг үлэг гүрвэлүүд байсан" гэж Калгарийн их сургуулийн үлэг гүрвэлийн палеобиологийн кафедрын доцент Дарла Зеленицкая ярьсныг өгүүлэлд тэмдэглэжээ.
Энэ нээлт залуу тираннозаврууд ганцаараа яваа жижиг үлэг гүрвэлүүдийг авлаж иддэг байсан бол харин томчууд нь сүрэглэн амьдардаг өвсөн тэжээлт үлэг гүрвэлээр хооллодог байсныг харууллаа гэж тэр хэлжээ.
Энэ олдвор нь эрдэмтдэд тираннозаврын араншин, тэдний хоол болон эдгээр амьтдын тэр цагийн экосистемд ямар нөлөөтэй байсныг ойлгоход илүү их тус болно хэмээн онцолсон байна.
М.ЦОГТ