Онцгой Байдлын Ерөнхий газраас өнөө шөнө Дарханы нутаг, Сэлэнгийн баруун, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулав.
Мөн Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 24 метр хүрч ширүүсэх юм байна.
Харин Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшиж, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр байна.