x

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчид шинэ супер "хонгил"-ын систем угсарч өгөх гэж байна

"Улс төрийн захиалгаар хүссэн үр дүнг гаргаж өгдөг шүүхийн систем угсрах гэж байна"

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын дагнасан шүүх байгуулахаар болсон ба авлигын дагнасан шүүх байгуулагдах хүртэл "авлига албан тушаалын гэмт хэрэг"-ийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхгүй шууд давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэдэг байх тухай мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ шийдвэрийн талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Ардчилсан намын байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл хийе. Хууль зүйн сайд шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах санаачилга гаргасан байна. Тодруулбал, Авлигатай Тэмцэх Газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой авлигын дагнасан шүүх байгуулах талаарх санаачилгыг гаргажээ.

Монголд авлига хавтгайрсан, ужгирсан нь тодорхой. Өнөөдөр эрх мэдэлд байгаа хүмүүс сүргээрээ хулгай хийж байгаа ийм нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чиглэсэн ямар ч санаачилгыг эсэргүүцэж, зогсоох сонирхол Ардчилсан намд байхгүй. Гэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, өөрсдийн авлигыг бүдгэрүүлэх оролдлого хийх нь огт шударга зүйл биш.

Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж буй "хонгил" гэдэг зүйлийг маш богино, ахархан, хурдан хугацаанд үр дүнтэй ажиллуулах, шинэ супер хонгилын системийг санаачилж байна. Шууд хэлбэл улс төрийн захиалгаар хүссэн ПиАр-ынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох шийдлийг Засгийн газраас гаргаж байна.

Зимбабве, Афганистан, Малайз, Уганда зэрэг улс 17 улс Авлигын дагнасан шүүхтэй. Тэдгээр улс орнууд Авлигын дагнасан шүүхтэй болсноор "авлига буурсан гэх үнэлгээ огт гараагүй" нь үр нөлөөний судалгаанаас харагдаж байна. 

Харин эсрэгээрээ улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, "богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болсон байна" гэх үнэлгээ гарсан байдаг.

Энэ улс оронд шүүхийн систем иргэний эрхийг хамгаалахад зориулагдсан байдаг болохоос биш хэн нэгэн эрх мэдэлтэн өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг үтэр түргэн там руу нь илгээх, дууг нь хаах "хонгил" байж болохгүй.

Авлигатай Тэмцэх Газрыг дээд шүүхэд төвлөрүүлэх замаар Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн том эрх мэдэлтэн болж хувирна.

Ерөнхийлөгчийн гарт дээд шүүх гэдэг алх бариулбал бүх улс төрийн эрх мэдэлтэн хадаас болж хувирна. Үзэл бодол нь зөрүүтэй хэн дуртай албан тушаалтнаа тэр алхаараа балбана гэсэн үг. Үе үеийн Ерөнхийлөгчийн зүгээс ийм далд санааг хөшигний ард гаргадаг байсан.

Энэ санаачилгыг өмнө нь болохгүй гэдэг дуу хоолойг ХЗДХЯ-ны зүгээс дэвшүүлж, үүнд болгоомжтой хандах ёстой гэдэг санаачилга гаргадаг байсан.

Харамсалтай нь энэ удаа ХЗДХЯ-наас энэ санаачилгыг гаргалаа. Өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхийлөгчид маш хурдтай ажилладаг богинохон супер хонгил угсрах боломжийг бий болгож өгөх гэж байна. Энэ хил хязгаарыг өнөөдрийн эрх баригчид задалж байна. Үүнийг эргэж хараасай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 4 цаг 45 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 5 цаг 53 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 7 цаг 51 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 8 цаг 57 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 9 цаг 43 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 10 цаг 49 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 11 цаг 40 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 13 цаг 21 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 13 цаг 27 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 13 цаг 35 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 14 цаг 37 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 14 цаг 50 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 15 цаг 6 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 15 цаг 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 15 цаг 18 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Уржигдар 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Уржигдар 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Уржигдар 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Уржигдар 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top