x

Сибирь орчмоос хүйтэн агаарын урсгал орж ирж, нийт нутгаар хүйтэрч байна

ОХУ-ын Алтайн хязгаар, Сибирь орчмоос хүйтэн агаарын урсгал орж ирж, нийт нутгаар эрс хүйтэрч байна.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаа бөгөөд цаашид хүйтний эрч чангарч, салхины хурд 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Эдгээр өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, онцын шаардлагагүй тохиолдолд ойрын болон холын замд гарахгүй байх,

  • Зайлшгүй шаардлагаар ойрын болон холын замд гарах тохиолдолд техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөц, багаж хэрэгсэл, дулаан хувцас зэрэг хувийн бэлтгэлийг сайтар хангаж, замын нөхцөлд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,

  • Иргэд, малчид аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын хариулгатай байлгах,

  • Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цаг агаарын хүнд нөхцөлд малын араас явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нийт 10 аймгийн 22 сум цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Эдгээр сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Үүнд, Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэсант, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшар сум багтжээ.

Харин дараах найман аймгийн 26 сум зудархуу гэдэг ангилалд байна. Тухайлбал, Ховдын Зэрэг,Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 14 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 14 цаг 57 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 0 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 2 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 11 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 3 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 30 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 34 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 37 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 39 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 41 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 42 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 43 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 45 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 18 цаг 46 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 18 цаг 47 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 18 цаг 48 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top