x

23 байршилд зэрлэг амьтад ус уух хөв цөрөм байгуулжээ

Юнител групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор 2021 оноос хойш 3 дахь жилдээ нийт 23 байршилд хөв цөөрмийг байгуулжээ.

Энэхүү санаачилга нь Юнител группийн инженер техникийн баг алслагдсан сум суурин, багуудад сүлжээ нэвтрүүлэхээр хүний төвлөрөл байхгүй онгон зэлүүд байгальд очиж ажиллах үедээ зэрлэг амьтад усгүйдэх, харангадах аюул тулгарсан байгааг анзаарч, хөв цөөрөм байгуулах санааг гаргаснаар хэрэгжиж эхэлсэн юм.

2021 онд Говь-Алтай аймгийн Бугат суман дахь их говийн дархан цаазат газар 3 хөв байгуулсан нь үр дүнгээ өгч, тухайн бүс нутгийн аргал, янгир, ирвэс, бөднө шувуу зэрэг зэрлэг ан амьтад цөөрмийн уснаас ундаалж байгаа нь тэнд байршуулсан камерт бичигдсэн байна.

Өмнө байгуулсан хөв үр дүнгээ өгч эхэлсэн тул хөв байгуулах ажлаа үргэлжлүүлж 2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газруудад дөрвөн хөвийг нэмж байгуулжээ. Энэ онд,

  1. Говийн их ДЦГ-ын "Б" хэсэг
  2. Говийн бага ДЦГ
  3. Хөх Сэрхийн нурууны УТХГ
  4. Хан Хөхийн нурууны УТХГН
  5. Их газрын чулууны БЦГ
  6. Тужийн нарсны БЦГ
  7. Ховд аймаг
  8.  Говийн их ДЦГ-ын "А" хэсэг
  9. Тост тосон бумбын нурууны БНГ
  10. Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн тусгай хамгаалалттай газруудын 16 байршилд БОАЖЯ-тай хамтран хөв цөөрөм байгуулсан байна.

зураг

“Хөв цөөрөм байгуулахдаа ус нэвтрүүлдэггүй мембран, байгалийн чулуу ашиглан гарын доорх материалаар хийхэд хялбар, хэмжээ бага ч ач холбогдол маш ихтэй. Хэрвээ та Монгол орныхоо байгалийн сайханд зорилготой аялж, зэрлэг амьтдын ундны усны хэрэгцээг хангах хөв цөөрөм байгуулахыг хүсвэл ЭНД дарж зааврыг харна уу.”   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 14 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 14 цаг 57 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 0 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 2 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 11 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 3 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 30 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 34 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 37 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 40 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 41 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 42 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 43 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 45 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 18 цаг 46 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 18 цаг 47 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 18 цаг 48 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top