Архангай аймгийн Булган ууланд нутгийн нэгэн үеийн төгсөгчид санаачлан янгир ямаа нутагшуулсан билээ.
Ингэхдээ өнгөрсөн зургаадугаар сард эхний нүүлгэн шилжүүлэлтийг Богд уулаас хийж 11 янгир аваачиж тавьсан байна. Үүний дараа буюу өнгөрсөн сард үржилд оруулах зорилгоор мөн Богд уулаас Тэх аваачиж нутагшуулжээ.
Орон нутгаас мэдээлснээр янгирын сүрэг дөрөв хоногийн өмнөөс нийлүүлэгт оржээ. Янгир ороо нийлэгт есдүгээр сарын эхээр орж, дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын эцэс хүртэл ишиглэдэг байна. Янгир эктопаразит ба эндопаразит олон зүйл амьтдыг биедээ агуулдаг. Эктопаразиттай тул шаазгай (Pica pica) болон бусад шувуудтай симбиоз харилцаа үүсдэг.
Тэдгээр шувууд нь янгирын бие дээрх хүнсийг идэх ба харин янгир ийм аргаар биеэ цэвэрлүүлж, харилцан бие биедээ тустай амьдардаг байна.
Мөн тархан бэлчээрлэдэг нутагтаа янгир өвс ногоо идэж, ургамалжилд маш сайнаар нөлөөлж тухайн газар орны ховор эмийн ургамал болоод бусад ургамалын ургац, тархацыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажээ.