Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутгаас хадны хоёр оршуулгын тухай мэдээллийн дагуу энэ жил ШУТИС-ийн БУХС-ийн археологчид авран хамгаалах малтлага судалгааг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Судалгааны багийнхан олдворыг Соёлын өвийн үндэсний төвд хууль дүрмийн дагуу хадгалж байсныг энэ сарын 18-нд албан ёсоор бүртгэн баримтжуулж, хүлээлгэн өгсөн байна.
Тоногдсон 2 булшны эзэд алт эрдэнэстэй баян чинээлэг эрс биш. Сүмбэн хуруутай, хоромсого дээрээ зүрхэн хэлбэртэй чимэглэл байсны зүүний ор нь оёдлын машиных мэт. Олдворын бие цогцос нь палеоантропологийн олон талын, түүний дотор ДНХ-ийн удамшил мэдээлэл, хоол хүнс, боловсруулалт, түүнд нөлөөлж байсан бактер, өвчлөл гээд биологийн, мөн хувцас хэрэглэгдэхүүний үлдэгдлүүд нь материал, ур хийц, технологи, соёл, урлаг гэхчлэн шинжлэх ухааны олон салбарынхны чухал хэрэглэгдэхүүн болохыг судлаачид хэлж байна.
Эдгээр дурсгал иж бүрэн судлагдан, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд сэргээн засварласнаар цаашид Баянхонгор аймагт удахгүй баригдах Орон нутаг судлах шинэ Музейн ховор чухал үзмэр болох юм.