x

Хятад Улсад ой, цөлжилтийн чиглэлээр холбогдох албан хаагчдыг сургана

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны 3 баг Монгол Улсад ажиллав. Уг хамтын ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг хэлэлцэх хоёр талын хамтарсан хурал боллоо.

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

  • Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна;

  • Монгол, Хятадын ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ;

  • Хятадын тал Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил дээр хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

ОЙ, ЦӨЛЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-Д 10 УДААГИЙН СУРГАЛТАД ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛНА

Дээрх сургалтад оролцох Монголын талын төлөөлөгчийн Монгол, Хятад хоёр Улсын хооронд зорчих зардал болон дамжин өнгөрөх тээврийн зардал, Хятад Улсад байх хугацаан дахь сургалтын зардал, дотуур байрны зардал болон тээврийн зардлыг Хятадын талаас үнэ төлбөргүй хариуцах юм.

Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс Монгол Улсын "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төвийг байгуулах бэлтгэл ажлыг дүгнэх уулзалтын тэмдэглэлийг хоёр тал албажуулж гарын үсэг зурав.

Монголын талаас Монгол Улсын Шадар Сайд, Эдийн засаг, хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс оролцлоо.

Хятадын талаас БНХАУ-ын Үндэсний олон улсын хөгжил хамтын ажиллагааны Агентлагийн дарга Луо Жаохуй, Бүс нутгийн 1-р газрын дарга Лю Жүнфөн, Бүс нутгийн 1-р хэлтсийн дарга Жоу Жяньхуан, Олон улсын хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга Ян Мөн, Үндэсний ойн болон бэлчээрийн газрын Дэд дарга Тань Гуанмин, Хятадын Ойн академийн дарга Е Жы, Цөлжилттэй тэмцэх газрын Дэд дарга Ян Гуанфөн болон албаны хүмүүс оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 15 цаг 15 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 15 цаг 16 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 20 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 23 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 25 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 28 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 31 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 34 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 26 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 53 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 57 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 19 цаг 0 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 19 цаг 2 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 19 цаг 4 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 19 цаг 5 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 19 цаг 6 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 19 цаг 8 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 9 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 19 цаг 10 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 19 цаг 11 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top