x

Др.Сүрэш Кумар: Нүүдлийн шувуудын хамгааллын асуудлаар улс орнууд хамтран ажиллах нь чухал

“Төв Азийн Нүүдлийн зам Санаачилга – Монгол Улсын хэтийн төлөв” OУ-ын семинар Улаанбаатар хотод боллоо.

Семинарт олон орны шувуу судлаачид, эрдэмтэд, олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, хил хязгааргүй нүүдэллэх шувуудын амьдрах орчин, нүүдлийн замын экосистемийг хамгаалахад олон улсын харилцаа, эрдэм шинжилгээний чиглэлд хамтран ажиллахад тулгарч буй сорилт, боломжуудын талаар хэлэлцлээ.

2024 оны 2-р сард Узбекистан улсад болох НҮБ-ын Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)-ийн Талуудын бага хурлыг угтаж Төв Азийн зам санаачилгыг дэмжих, үүнд Монгол Улсын засгийн газар, олон улсын төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах зорилгоор энэ удаагийн семинарыг Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан (HSF), Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC) хамтран Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Семинарын нээлтэд БОАЖЯ-ны Сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ илгээж, ХБНГУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон н.Хелмут Кулиц болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

Дэлхий даяар ховордож буй биологийн төрөл зүйлийг хамгаалахад үндэсний засгийн газар, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан, үндэсний болон орон нутгийн төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах шаардлагатайг онцолсон юм. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцох байр сууриа илэрхийллээ.

Семинарт Монгол, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ, БНЭУ, Нидерланд, Швед зэрэг орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

-"CAF санаачилга дахь Монгол Улсын оролцоо, байр суурь", Д.Ариунтуяа, Монгол Улсын БОАЖЯ

-"Нүүдлийн зам ба хамтын ажиллагааны ач холбогдол, CAF-ын хамтын ажиллагаа – Энэтхэг улсын байр суурь", Др. Сүрэш Кумар, Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэн

-"Институцийн тогтолцоогоор дамжуулан Төв Азийн Нүүдлийн Замд гарах ахиц", Др. Тилман Шнайдер, Нүүдлийн төрөл зүйлийн тухай конвенц (CMS)

-"Нүүдлийн замуудын инститүцийн сонголтууд – EAAFP -ын туршлага", Хиесеон До, EAAFP-ын Хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн асан

-"Ирээдүйн хамтын ажиллагаа ба CAF дахь ТББ-уудын үүрэг", Проф. Др. Бернхард Селигер, БНСУ дахь Ханнс-Зайделийн Сан

-"Шувууд улс орон, газар нутгийг холбодог ба олон улсын хамтын ажиллагаа үүнд яагаад чухал болох нь", Др. Б. Нямбаяр, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв.

Ханнс-Зайделийн сан нь ХБНГУ-ын Бавари муж улсад төвтэй улс төрийн сан бөгөөд бүс нутагт энх тайван, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд CAF санаачилгыг хэрэгжүүлэх, үүнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжин оролцож байна.

"Шувуудын хамгааллын асуудлаар улс орнууд хамтран ажиллах нь чухал. Энэтхэг улсын хувьд Тусгай хамгаалалттай 1000 орчим газар байдаг. Нүүдлийн шувуудын хамгааллын асуудалд Энэтхэг улс анхааран ажиллаж байгаа ч тоо нь буурч байгаа нь харамсалтай. Төв Азийн энэхүү санаачилгын хэмжээд шувуудын нүүдлийг замд хамгаалах боломжтой" хэмээн Энэтхэгийн Зэрлэг Амьтны Судалгааны Хүрээлэнгийн Др.Сүрэш Кумар илтгэлдээ дурьдав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 14 цаг 57 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 цаг 58 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 2 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 5 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 7 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 10 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 13 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 16 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 8 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 35 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 39 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 42 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 45 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 46 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 47 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 48 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 50 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 18 цаг 51 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 18 цаг 52 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 18 цаг 53 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top