x

Н.Хэрлэнчимэг: Мөөг хорт хавдраас сэргийлж, үрэвсэлт өвчнүүдийг дардаг

Энэ амралтын өдрүүдэд “Мөөг фестиваль 2023” болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Монголд ургадаг бүх төрлийн мөөгийг дэлгэн харуулж, иргэдэд мөөгний талаарх сургалт орж байсан юм. Энэ үеэр Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн тэргүүн Н.Хэрлэнчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

-Ярилцлагынхаа эхэнд мөөг ер нь ямар ач тустай талаар яриагаа эхлүүлье?

-Хүн төрөлхтөн мах идсэнээр уургийн дутагдлаа нөхдөг, жимс жимсгэнээр витаминаа авч, хүнсний ногооноос эрдсээ нөхдөг. Харин байгаль дээрх мөөг нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, витаминуудыг өөртөө агуулдгаараа онцлог.

Ийм учраас хорт хавдраас сэргийлэх, хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулах, сахар үүсэх эрсдэлийг багасгах, витамины дутагдлыг бууруулах гээд янз бүрийн үрэвсэлт өвчнүүдийг дарах эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой.

Байгальд ургаад ялзраад эргээд хөрсөндөө шингэх бус иргэд зөв түүж, хүнсний мөөгөө таньж хүнсэндээ хэрэглэснээр аливаа өвчин эмгэгээс өөрсдийгөө хамгаалж эрүүл Монгол хүн өсөж бойжиход тустай гэж бодож байна. Өмнөх үеэ бодоход монголчууд олон хоршоо байгуулаад тарималжуулж байна. Одоо сүрэл будаан дээр тарихаас гадна модны хожуул дээр тарьж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ хэлэхэд мөөгчид бид ковидын үед нэг нь ч корона тусаагүй. Эд дэлгэрч байх үед мөөгөө идээд л байж байсан. Үүнийг би мөөгний ач тус гэж бодож байгаа.

-Фестиваль хэддэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

-Мөөг сонирхогч, судлаачид хамтран “Мөөг фестиваль 2023”-г гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 2019 онд зохион байгуулагдаж байсан. Цаашдаа жил бүр уламжлал болгоно.

Байгалийн мөөгөө түүж иргэдэд мэдлэг түгээх, хортой хоргүйгээр нь ялгаж сургах, хүмүүсийг мөөгөнд дуртай болгох, хэрхэн зөв түүх соёлд суралцуулахад бидний зорилго оршино. Монголчууд мөөг идэхийг хүсэж байгаа хэрнээ таньж чаддаггүй. Хэрхэн боловсруулж хэрэглэх тал дээр мэдлэг дутмаг учраас алдаа гаргаж өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихгүй байгаа юм. Байгалийн өөрөө нөхөн сэргээгддэг баялгийг зөв зохистой хэрэглэж сургахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Энэхүү фестивальд хэдэн төрлийн мөөг танилцуулж байгаа вэ?

-Ойролцоогоор 60-70 зүйлийн мөөг бий.

-Байгальд хэчнээн төрлийн мөөг ургадаг вэ?

-Монголд 630 төрлийн дээд мөөг ургадаг. Үүнээс 116-г нь хүнсэнд хэрэглэж болдог. Мөн 145 төрөл нь ургамлын өвчин үүсгэгч, жижигхэн мөөг ургадаг. Эдгээрээс 27 зүйлийн мөөг нь шууд үхэлд хүргэж болзошгүй.

-Хэчнээн нэр төрлийг хүнсэндээ болон эмийн зориулалтаар ашигладаг вэ?

-116 зүйлийн мөөгийг хүнсэнд хэрэглэгдэж болно. Мөн хортой мөөгний бодисыг ялган эмийн зориулалтаар ашигладаг. Монголд эмийн болон хүнсний 150 гаруй мөөг ургадаг.

-Гэрийн нөхцөлд хэрхэн мөөгөө ургуулах талаар тайлбарлахгүй юу?

-Одоогоор монголчууд хясаан мөөгийг гар аргаар ургуулж байна. Үүнээс гадна олон хоршоо үйлдвэр байгуулагдсан. Субстратын үйлдвэр байгуулагдчихлаа. Мицелийг нь бид үйлдвэрлээд зарж байна. Хясаан мөөгийг өрхийн хэмжээнд тарихад ямар ч асуудалгүй. Бид цаашдаа шампиньон мөөг болон өөр төрлийн хүнсний мөөгийг тарималжуулах технологийг боловсруулах ажил хийгдэж байгаа.

-Мөөгийг хортой, хоргүйгээр хэрхэн таних вэ?

-Хортой, хоргүй мөөгний ерөнхий шинж ийм байдаг гэж хэлэхэд маш хэцүү. Хортой мөөг нь ерөнхийдөө нарийхан гонзгой иштэй, гоёмсог, өнгөлөг, малгайныхаа гадаргуу дээр цагаан толбонуудтай, шилбэнийхээ гол хэсэгт бөгжилсөн цагаригтай, суурь хэсэгтээ уутанцартай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна 1 цаг 3 мин Чоныг цагаатга! 1 цаг 42 мин Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав 2 цаг 47 мин "The MongolZ" баг "ESL Pro League Season 21" тэмцээнд Playoffs шатанд шалгарах боломжтой хэвээр байна 2 цаг 48 мин Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээв 2 цаг 51 мин Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 2 цаг 55 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов 2 цаг 56 мин Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав 2 цаг 57 мин Украины Ерөнхийлөгч Зеленьский Саудын Арабын ханхүүтэй уулзав 2 цаг 59 мин Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унав 3 цаг 1 мин Германы ирээдүйн канцлер: Фридрих Мерцийн тухай 7 баримт 3 цаг 2 мин Чехтэй байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив 3 цаг 7 мин Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно 3 цаг 10 мин Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань 3 цаг 17 мин Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ 3 цаг 24 мин Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 3 цаг 36 мин Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх дээрээ учраа олох хэрэгтэй. Ирэхгүй бол хөөгдөж ирж магадгүй 3 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 4 цаг 11 мин Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ 4 цаг 33 мин Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна 21 цаг 21 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Чоныг цагаатга! Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч...
Top