x

Ц.Даваасүрэн: Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон

Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Хотын төлөвлөлтийг хийх асуудлаар Астана, Дубай хотуудыг барьж байгуулахад оролцсон, Хятадын томоохон гүүр, барилгын байгууламжийн архитекторчдыг урьж, уулзалт хийжээ.

Тэрбээр "Сүүлийн үед гаднын компаниуд дагуулсан хүмүүс Хархорин хотыг бүхэлд нь бариад өгье, нисэх буудал болон хурдны галт тэрэгний замыг нь бариад өгье гээд гарч ирж, ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг. Ерөнхийлөгч болон сайд нар гаднын компанийнхантай уулзалт хийхдээ ГХЯ-тай зөвшилцөж, нэг цонхны бодлогоор харьцдаг.

Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон байгаа. Газрын геодезийн судалгааг хийж усны нөөц болон хот байгуулах хөрс шороотой эсэхийг тогтооно. Судалгааны ажлын дараа аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Ингэсний дараа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ.

Тэр үед хөрөнгө оруулалтыг агентлаг, яамдаар дамжуулан хийнэ. Гаднын компанийг том, жижиг гэж буруутгахгүй. Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгох зүйл байхгүй. Олон улсын стандартын дагуу Хархорин хот байгуулагдана.

Бид хот байгуулж байсан туршлага муу учраас орчин үеийн архитектор болон төлөвлөгч нарын арга зүйгээс суралцах шаардлага бий. Астана хотыг байгуулахад оролцсон мэргэжилтнүүд гаргасан алдаагаа хэлж, давтахгүй байхыг зөвлөсөн. Бусдын сайн туршлагыг нэвтрүүлбэл цаг хугацаа хожиж, хөрөнгө мөнгө хэмнэх нөхцөл бүрдэнэ.

Хархорин хотыг байгуулах газраа сонгоод системээс газар олголтыг зогсоосон. Тэнд газар олголт хийгдэхгүй.

Уламжлалт ахуй соёлдоо түшиглэсэн, ухаалаг, ногоон хот гэсэн хослуулсан төлөвлөлтийг хийнэ. Төлөвлөлтийн хувьд олон улсын туршлагатай архитектор, компаниудтай хамтран ажиллана" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна 1 цаг 2 мин Чоныг цагаатга! 1 цаг 41 мин Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав 2 цаг 46 мин "The MongolZ" баг "ESL Pro League Season 21" тэмцээнд Playoffs шатанд шалгарах боломжтой хэвээр байна 2 цаг 47 мин Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээв 2 цаг 50 мин Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 2 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов 2 цаг 55 мин Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав 2 цаг 56 мин Украины Ерөнхийлөгч Зеленьский Саудын Арабын ханхүүтэй уулзав 2 цаг 58 мин Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унав 3 цаг 0 мин Германы ирээдүйн канцлер: Фридрих Мерцийн тухай 7 баримт 3 цаг 1 мин Чехтэй байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив 3 цаг 6 мин Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно 3 цаг 9 мин Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань 3 цаг 16 мин Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ 3 цаг 23 мин Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 3 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх дээрээ учраа олох хэрэгтэй. Ирэхгүй бол хөөгдөж ирж магадгүй 3 цаг 43 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 4 цаг 10 мин Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ 4 цаг 32 мин Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна 21 цаг 20 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Чоныг цагаатга! Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч...
Top