x

Ламхай нарын гэх хэрэгт холбогдсон нэг ламыг 30 хоног цагдан хорихоор боллоо

Ламхай нарын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. 

Шүүх хурлын дараа хохирогч ламхай нарын өмгөөлөгч Р.Булгамаа шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулав. 

Тэрээр "Прокурорын зүгээс бага насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал оруулж ирсэн.

Шүүхээс тус дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин хүүхдүүдтэй хамт нэг дацанд байсан нэг ламд 30 хоног цагдан хорих арга хэмжээ авч байна. 

Прокурорын зүгээс хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хэргийг мөрдөн шалгах үед холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үндэслэлээр нийт таван хүүхдэд холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 

Гэм буруугийн шүүх хурлаар дээрх хүүхдүүдийг гэм буруутай эсэх нь тодорхойлогдоно. Энэ хэрэг гарснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэг шүүхэд шилжинэ. 

Мөрдөн шалгах ажлын явцад яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх, амь нас, эрүүл мэндийг хамгаалсан зохицуулалт хэмээн хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч үзэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна 1 цаг 9 мин Чоныг цагаатга! 1 цаг 48 мин Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав 2 цаг 53 мин "The MongolZ" баг "ESL Pro League Season 21" тэмцээнд Playoffs шатанд шалгарах боломжтой хэвээр байна 2 цаг 54 мин Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээв 2 цаг 57 мин Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 3 цаг 1 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов 3 цаг 2 мин Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав 3 цаг 3 мин Украины Ерөнхийлөгч Зеленьский Саудын Арабын ханхүүтэй уулзав 3 цаг 5 мин Америкийн хөрөнгийн биржийн индексүүд унав 3 цаг 7 мин Германы ирээдүйн канцлер: Фридрих Мерцийн тухай 7 баримт 3 цаг 8 мин Чехтэй байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив 3 цаг 13 мин Түймэрт өртсөн 25 айл өрхөд тусламжийн багц олгоно 3 цаг 16 мин Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань 3 цаг 23 мин Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ 3 цаг 30 мин Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 3 цаг 42 мин Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх дээрээ учраа олох хэрэгтэй. Ирэхгүй бол хөөгдөж ирж магадгүй 3 цаг 50 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 4 цаг 17 мин Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ 4 цаг 39 мин Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна 21 цаг 27 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Чоныг цагаатга! Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч...
Top