Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон, Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.
Орхон, Хараа, Бэлтэс, Үүр гол, Халх орчимд үерийн түвшин 10-100 см, Сөгнөгөр, Сэлбэ голын ойролцоо үерийн түвшинг 5-20 см давсан байна.
Харин Орхон, Туул гол орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байна.