x

Дэлхий саргүй байсан бол... тэгвэл ямар байх байсан бол?!

Хэрэв манай дэлхийн оршин тогтнож буй хугацааг 24 цаг гэж төсөөлбөл Сар хугацааг тоолж эхэлснээс 10 минутын дараа гарч ирэх байжээ. Манай дагуул зүгээр чулууны бөөгнөрөл биш. Түүнгүйгээр дэлхийн амьдрал огт өөр эсвэл дэлхий байхгүй байсан байх магадлалтай.

Санамсаргүй уур амьсгал

Жилийн улирлуудын солигдол нь дэлхийн эргэлтийн тэнхлэгийн налуу, мөн түүний тойрог замын хавтгай байдлаас үүдэлтэй. Сар нь дэлхийн “донсолгоог” гаргадаг ба түүний өнцөг нь байнгын тогтвортой. Дагуулгүйгээр нэгэн хэвийн уур амьсгал нь өвөл зуны хэмийн эсвэл туйл, экваторын ялгаа шигээр эрс хурдан өөрчлөлттэй байх байлаа.

Амьдралын боломж

"Дэлхий - Сар" гэсэн системийн бүрдэлтийн эртний шатанд дэлхийн ойрын болон алсын хэсэгт адилхан биш дагуулын таталцлын хүчээр дэлхийн цөмийн магма байнгын хөдөлгөөнд байв. Тэр Дэлхийг нэмэн халааж, манай гараг "тогтоогдсоноос" илүүтэйгээр шингэн бөгөөд дулаан байжээ. Тэр “илүү тээлт” нь үүсэж байсан амьдралд, дэлхийд бэхжин суурьших боломжийг өгсөн байж магадгүй.

Харанхуй шөнүүд

Саргүй дэлхийн шөнүүд одоогийнхоос илүүтэй харанхуй байсан. Шөнийн  тэнгэрийн хоёр дахь хурц тод биет болох Үүрийн цолмон. Манай дагуулаас 14000 дахин сул гэрэлтэй. Харанхуйд анхдагч амьтад өөрчлөгдөн хөгжихдөө шөнийн хараа нь онцгой сайн болсон байх ёстой. Эс тэгвээс тэднийг махчид бариад л идэх байлаа. Харанхуйд сайн хардаг байсан бол чийдэн бүтээгдэх байсан ч юм билүү хэн мэдлээ.

Ямар ч хиртэлтгүй

Сар байхгүй байсан бол бид нар хиртэлт гэх үзэгдлийг хэзээ ч харахгүй байжээ. "Яг таарсан"  зайн буянаар сар нар, дэлхий хоёрын хоорондуур өнгөрч түүний сүүдэр нь манай одыг бүрэн хаадаг. Нар хиртэж чадах хоёр дахь биет нь Цолмон гариг ба тэр нь түүний дэвсгэр дээр өчүүхэн толбо болон харагдана.

Хэт хурдан жил

Дагуул дэлхийн далай тэнгисийг хөдөлгөдөг. Үүний улмаас дэлхийн түрлэгийн хурд гэгч нэмэгдэж, дэлхийн эргэлт жил бүр удааширч байна. Зууны дотор жил нь хоёр микро секундээр уртасчээ. Микро секунд гэдэг нь секундын саяны нэг юм.  Дэлхий дагуултай болсноосоо хойш тэр эргэлтээ хэд дахин удаашруулжээ! Саргүй байсан бол хоног нь найман цаг, жил нь 1000 гаруй өдөр байх ёстой байв. 

Хатуу ширүүн уур амьсгал

Дэлхий хурдан эргэдэг байсан бол агаар мандалд бүхий л цаг хугацаанд хүчтэй урсгал, салхи шуурга үүсч байх байсан. Өнөөгийн олон амьтан ургамал тийм нөхцлийг даахгүй байжээ. Дэлхийн ургамал, амьтны аймаг нь тийм нөхцөлд уулын тэгш өндөрлөг эсвэл ширүүхэн тал хээрийнх шиг байх байжээ.

Дөлгөөн ус

Далайн ус нь Сар, Нарны түрлэг, татлагын хүчээр урсан холилдож байдаг. Энд нарны тэр хүч нь зөвхөн 40%. Сарны таталцлын хүчгүйгээр хөдөлгөөнгүй байна. Зөвхөн сарны таталцалаар хөдлөх уснаас идшээ барьдаг усны шүрний колони, нялцгай биетнүүд байхгүй байж. Ингэхлээр далай тэнгисийн хоолны цувралын гинж нь огт өөр байна гэсэн үг л дээ.

Өнгөрсөн үе ба сансарын осол гамшиг

Дэлхий 4,56 тэрбум жилийн өмнө үүсээд түүнээс 30 сая жилийн дараа Ангарагийн хэмжээний биет дэлхийг мөргөсний дараа дагуултай болсон гэж үздэг. Тэр биет тухайн цагт хагас шингэн байсан дэлхийгээс асар том хэсгийг тасдан үсэргэжээ. Тэр нь газрын татах хүчийг даван гараад Дэлхийн тойрог замд үлджээ. Эхлээд сар дэлхийгээс өнөөгийн зайнаас 20 дахин ойр 20–30 мянган км-ын зайтай байжээ.

Хөршлөн амьдрах нь

Сар нь зөвхөн шөнийн тэнгэрийг чимж, хайр сэтгэлтнүүдийг догдлуулж, яруу найрагчдийн онгодыг оруулдаг эд биш. Сансарын нисэгчид гурав хоноод хүрэх нэлээд их зайтай ч Сар сансарын бусад биетээс хамгийн илүүтэйгээр нөлөөлдөг. Саргүй бол уул, талын зураглал өөр, амьтны ертөнц, хоногийн хугацаа хүртэл огт өөр байх байсан. Ингээд дагуулынхаа тухай яриаг доорх хоёр асуудалд дэлгэрэнгүй хариулт өгснөөр төгсгөе.

Асуулт - Хариулт

Хэрэв Сар байхгүй байсан бол шөнө юу харагдах байсан бэ?

Зарим эд зүйлийн ерөнхий дүрс

Шөнийн тэнгэр огт харанхуй биш. Агаар мандлын дээд давхрага туяа гаргана. Тэр нарны туяа, цэнэгтэй бичил хэсгийн урсгал зарим атомыг ионжуулж мөн зарим молекулыг 100 км-ын өндөрт задалдагтай холбоотой. Үүний улмаас ионууд нь өөртөө эдектроныг буцаан авна. Задарсан молекулууд нь нэгддэг. Энэ ажиллагааны явцад харагдахаар туяаг гаргана.

Тэнгжрийн гэрлийн нягтрал нь тэргэл Сарны гэрлээс 100-1000 дахин сул. Гэхдээ харагдахгүй од гарагийг оруулсан бүх одны гэрлийн нийлбэрээс нэг зэрэглэлээр илүү. Тэр нь эд зүйлийн дүрсийг ялгахад хангалттай.

Яагаад Сар Дэлхийгээс холдоно вэ?

Дэлхийн эргэлтийн эрч хүчнээс л...

Сар нь Дэлхийд түрлэгийн давалгааг зөвхөн далай тэнгист бишээр газрын гадаргад гаргадаг. Дэлхийн эргэлтээс болон түрлэгийн давалгаа нь дэлхийн шугамын дагуу биш бөгөөд тэнд нь Сар өрсөж байдаг. Саранд ойр хэсгийн түрлэгийн давалгаа нь бөмбөрцгийн нөгөө талынхаас илүүтэйгээр Саранд татагдана. Тиймээс сарны талын хэсэгт эргүүлэх агшин үйлчилж манай гарагийн эргэлтийг удаашруулж байдаг. Түүний эсрэг тэсрэг үйлчилгээ гэж болох ба Сар өөрийн хөдөлгөөнийг түргэсгэнэ. Эргээд тэр нь Сарын Дэлхийгээс холдуулсан илүү өндөр тойрог замд гаргаж байгаа юм.

Ингээд дэлхийн эргэлтийн эрч хүчний улмаас Сар жилд 4 см-аас биднээс холдож байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 8 цаг 56 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 8 цаг 58 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 1 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 4 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 6 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 10 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 13 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 15 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 8 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 12 цаг 34 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 12 цаг 38 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 12 цаг 41 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 12 цаг 44 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 12 цаг 45 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 12 цаг 47 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 12 цаг 48 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 12 цаг 49 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 12 цаг 50 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 52 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 12 цаг 52 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Монголын хөгжлийг гацаасан нь Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top