x

"Платинум ланд" ХХК 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь “Платинум ланд” ХХК-д ажиллалаа.

Тус компани 2030 он хүртэл нэг сая мод тарьж ургуулах амлалт өгснөөс хойш хойш анхны модоо 2021 оны арвандугаар сарын 24-нд хүлээлгэн өгөөд байна.

Компанийн хамт олон үндэсний хөдөлгөөний хүрээнд:

  • Ойн хомсдол, доройтлыг бууруулах чиглэлээр 210 мянга,

  • Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах чиглэлээр 316 мянга,

  • Суурин газрын экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр 170 мянга,

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 305 мянган мод тарьж ургуулах юм.

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл 184 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 112 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, 350 орчим мянган мод тарьжээ.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Туулын зүүн дэнжид техникийн нөхөн сэргээлтийг 53 га талбайд, биологийн нөхөн сэргээлтийг 33 га талбайд хийж, 40 мянган чацарганы суулгац тариалсан байна.

2023 онд 2.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт, 4.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлтийн ажлаараа бусдыгаа манлайлан “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр таван удаа шалгарсан тухай компанийн ерөнхий захирал Т.Төрмөнх танилцууллаа.

“Платинум ланд” компани 2016 онд тал хээрийн бүсийн 480 м.кв талбайд зургаан төрөл зүйлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр тариалсан.

Энэ онд Баруун цанхи төслийг түшиглэн говийн бүсэд модны нэр төрлөө нэмж 240 м.кв талбайтай хоёр хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилд 100 мянга орчим тарьц, суулгац гарган авах боломжтой болжээ.

Мөн 10 гаруй жилийн өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг, Баянголын дэнж хэмээх газарт 10.5 га талбайд улиасны “Төрөөгийн төгөл” байгуулснаа ойн санд хүлээлгэн өгсөн байна.

Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж болохыг харуулж байгаа “Платинум ланд” компанийн хамт олонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хайгуул, олборлолтын явцад байгаль орчинд учирч болох бохирдол, доройтол, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь чанартай хийж байх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг ч тодотголоо.

“Платинум ланд” ХХК нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр мөн Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” компанийн Тосон үйлдвэр болон Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Соёолж” ХХК-д ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 15 цаг 6 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 15 цаг 7 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 15 цаг 11 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 15 цаг 14 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 15 цаг 16 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 15 цаг 19 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 22 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 25 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 18 цаг 17 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 44 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 48 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 51 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 54 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 55 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 56 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 57 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 59 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 0 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 19 цаг 1 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 19 цаг 2 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top