x

Чингис хааны өлгий нутаг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО бүртгэлээ

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дугаар хурал зургадугаар сарын 14-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ)-ыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.

Онон-Балжийн БЦГ нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адрага, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрт оршдог. Энэхүү газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Тус газар нутгийг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр уг газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.  

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд хамтран ажилласан БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын хамт олон, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны хамт олон болон тус ажилд хувь нэмэр оруулсан бусад бүх байгууллага, хүмүүст ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс ТАЛАРХАЛ илэрхийллээ.

Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Увс нуурын ай сав газрыг 1996 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд, Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газар болгон бүртгүүлсэн билээ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 14 цаг 45 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 14 цаг 47 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 14 цаг 50 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 14 цаг 53 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 14 цаг 56 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 14 цаг 59 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 цаг 2 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 15 цаг 4 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 17 цаг 57 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 18 цаг 24 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 18 цаг 28 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 18 цаг 30 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 18 цаг 33 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 18 цаг 35 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 18 цаг 36 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 18 цаг 37 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 18 цаг 38 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 18 цаг 39 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 18 цаг 41 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 18 цаг 41 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top