Эрдэмтэд асуудлын шинжлэх ухааны шийдлийг байнга олж байдаг. Зарим нээлт нь хүний амьдралыг сайжруулж болох авч мэдэгдэлгүй өнгөрдөг.
Жишээлбэл, Стивенсийн Технологийн их сургуулийн эрдэмтэд хүний нүүр царайг шинжлэн бусад хүн хэрхэн хүлээн авдаг алгоритм бүтээв. Тэр нь нүүрний хөдөлгөөний хамгийн зөв сонголтыг хийх боломжийг өгдөг. Алгоритм гэж аливаа ажил болоод үйлдлийг үр бүтээмжтэйгээр гүйцэтгэх аргачлал, бодлогын хариуг гаргахын тулд бодлогыг өгөгдөл ба бодолтын явцад гарах завсрын хэмжигдхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн агуулга, дэс дарааллыг тодорхойлж байгаа зааврыг хэлнэ.
Ус болон гэрлээс экологийн цэвэр түлш үйлдвэрлэх төхөөрөмжийг Кембрижийн их сургуульд бүтээжээ. Зохиомж нь хиймэл навчтай адилхан бөгөөд түүнийг далайн тээвэр мөн эрэг хавийн суурин, алслагдсан арлуудыг технологиор хангахад ашиглаж болно.
Гадаадын нэг компани хогноос цуглуулсан пластик саваар ихээхэн ачаалал даахын зэрэгцээ олон янзын зүйл авч яваж болох үүргэвч бүтээжээ. Энэ бүгд нь сүүлийн үеийн тэр болгоны анзаараагүй зохиомжууд болсоныг "Коммерсантъ" хэвлэл онцлон нэрлэжээ.
М.ЦОГТ