Монгол Улс эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэж эхэлжээ.
Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал анхлан дуулгав. Өчигдөрийн чуулганы хуралдаан дээр сайд Н.Учрал Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл танилцуулсан юм.
Н.Учрал "Сансар судлалыг хөгжүүлэх зорилгоор сансрын эмэгтэй нисгэгч бэлтгэх, сансар судлалаар ОХУ-ын роскосмостой хамтарч ажиллаж байна. Бээжинд төвтэй Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Газарзүйн танхимд хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах, газрын станцын лабораторийг байгуулсан. Хиймэл дагуулын газрын станц ашиглалтад орсоноор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгаль, цаг уурын мэдээллийг цаг тутамд авна" гэв.
Сэтгэгдэл (1)