2022 оны шинжлэх ухааны нээлтүүдийн тухай Sasapost хэвлэл бичжээ.
Тус материалд тэмдэглэснээр энэ онд шинжлэх ухааны чухал чухал үйл явдлууд явагдсан ба тэднээс хамгийн чухал гэсэн найман үйл явдал оны эхнээс хүлээлттэй байсан билээ.
- COVID-19 ба вирусний бүх мутацийн эсрэг вакцин. Өнөөдөр үүнийг бүтээхээр Армийн УолтерРидын шинжлэх ухааны судалгааны хүрээлээлэнгийн америк эрдэмтэд ажиллаж байна. Тэдэнтэй зэрэгцээд дэлхий даяар эрдэм шинжилгээний хэд хэдэн групп ажиллаж, ажил нь амжилттай урагшилж байна.
- Африкийн халуун бүс нутгийн орнуудад хижиг өвчний эсрэг анхны вакциныг хийж эхлэв. Энэ вакцин дээр 30 жил ажиллаад дуусгажээ. Вакциныг RTS гэж нэрлэсэн ба зөвхөн өнгөрсөн оны аравдугаар сард ДЭМБ түүнийг дэмжжээ.
- Саранд эргэн очиж байна. Дэлхийн дагуул руу сансарын олон аппаратууд тэдний тоонд Artemis I, CAPSTONE, Chandrayaan-3, SLIM, Luna-25 зэргийн олон очих төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Саран дээр буухаар АНУ, Япон, Орос, АНЭ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Хятад төлөвлөсөн байгаа.
- Амьдрал байсан эсэхийг хайсан Ангараг руу хийсэн аян. Энэ чухал үйл явдлыг Роскосмос, Европын сансарын агентлаг хамтран есдүгээр сард хийх ёстой байтал Украины дайнаас болон ExoMars хөтөлбөр зогслоо.
- Хятадад квантын дэлхийн хамгийн хурдтай компьютер бүтээгдэж байна. Тийм компьютер секундад квинтиллион үйлдэл хийж чадна. Үүний зэрэгцээ 2022 онд OceanLight, Tianhe-3 гэсэн хоёр хүчирхэг компьютер бүтээж дуусах гэж байна. Америкийн Ок-Рижийн үндэсний лаборатори (ORNL) секундад квинтиллион үйлдэл хийх Frontier төхөөрөмж бүтээхээр ажиллаж байна.
- Европын цөмийн судаалгааны байгууллага ажилдаа оров. Шинэчлэгдэн сайжруулагдсан том адроны коллайдер зургаадугаар сард ажиллаж эхэлсэн ч Европын эрчим хүчний хямралаас болон намрын сүүлчээр дахин зогсонги байдалд оржээ.
- Хар нүхнийг сонсох. Энэ төслийг хэрэгжүүлэхээр таталцлын долгионы дөрвөн детекторыг (Япон, Итали, АНУ-д байдаг) сайжруулав. Төслийг энэ сараас хэрэгжүүлж эхлэх ёстой.
- Метаны хийн хаягдлыг сансраас ажиглан мөрдөнө. MethaneSAT зэргийн хиймэл дагуулууд харж байна. Энэ нь метаны хийн хаягдал буурч байна уу гэдгийг тогтоох ёстой.
М.ЦОГТ