Northwestern University их сургуулийн мэдрэл судлаачид Чикагогийн их сургуулийн Эпилепсийн төвийн эмч нартай хамтран суралцах дадлын нэг хэсгийг дуу авиаг хэрхэн хүлээж авч байгаагаар нь тархины цахилгаан үйл ажиллагааг ашиглан судалгаа явуулжээ. Судалгаанд тус төвийн таван өвчтөн хамрагдсан байна.
Таван өвчтөнд таталтын эмгэгийн боломжит эмчилгээг судлах зорилгоор тархинд нь электродын датчик суулгажээ. Өмнөх судалгаанууд унтаж байх үеийн санах ойн боловсруулалтыг хэмжихийн тулд толгой дээрх электродоор авсан EEG бичлэгийг ашигладаг байсан бол энэ удаагынх тархины доторх цахилгааны үйл ажиллагааг бүртгэсэн анхны судалгаа болжээ.
Судалгаанаас үзэхэд оролцогчид маргааш өглөө нь эргүүлэн татах шалгалтад гүйцэтгэлээ мэдэгдэхүйц сайжруулсан байна. Тархины үйл ажиллагааны зураглал нь судлаачдад шөнийн санах ойг хадгалах үйл явцад оролцож буй тархины хэсгүүдийг тодорхойлсон харааны мэдээллээр хангах замаар санах ой хэрхэн ажилладагийг ойлгоход том алхам хийх боломжийг олгожээ.
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн тоо бага байсан ч таван өвчтөн бүгд санах ой сайжирч, цахилгааны үйл ажиллагааны ижил хэв маягийг харуулсан тул дүгнэлт хийх боломжтой болсон аж.
Northwestern University дэх Танин мэдэхүйн мэдрэл судлалын хөтөлбөрийн захирал, судалгааны ахлах судлаач Кен Паллер "Бид хүмүүс сурсан зүйлээ мартахын оронд хэрхэн санаж чаддагийг судалж байна. Бидний үзэж байгаагаар нойр нь энэ чадварыг бий болгодог" гэжээ.
Б.Бүжлхамаа