x

Монголын говьд "Марсын судалгааны бааз" барих ажлыг ирэх жил эхлүүлнэ

Олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулахаар ажиллаж буй “Mars V” төслийнхний урилгаар Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубрин Монгол улсад айлчилж байна.

Үүнтэй холбогдуулан доктор Роберт Зубриныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хүлээн авч уулзжээ.  Монголын говийн орчин нөхцөл яг Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ингэснээр сансар огторгуйд аялах аялал зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй болох боломжтой юм. Энэ нь  манай улсын аялал жуулчлалын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байгаа гэдгийг “Mars V” төслийн залуус онцолж байв.

Роберт Зубрин “Монголын говьд Марс гараг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулах болсон шалтгаан нь -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаргийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан” хэмээгээд ирэх жил буцаж ирэхдээ "Марсын судалгааны бааз" барих нүсэр ажлыг эхлүүлэхээр шийдээд байгаагаа хэлсэн байна.

Харин Шадар сайд С.Амарсайхан “Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр  технологийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх  боломж бүрдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж харж байна. Монгол Улсын Засгийн газраас бүх боломжоор дэмжиж туслах болно” хэмээгээд “Мars V” багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 8 цаг 42 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 8 цаг 44 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 8 цаг 47 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 8 цаг 50 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 8 цаг 52 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 8 цаг 56 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 8 цаг 59 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 1 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 11 цаг 54 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 12 цаг 20 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 12 цаг 24 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 12 цаг 27 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 12 цаг 30 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 12 цаг 31 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 12 цаг 33 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 12 цаг 34 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 12 цаг 35 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 12 цаг 36 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 38 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 12 цаг 38 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монголын хөгжлийг гацаасан нь Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top