Дархан-Уул аймгаас анх удаагаа монголчуудын эртний овог болох Сяньби улстай холбоотой түүхийн олдвор олдсон байна.
Хонгор сумын нутаг Говил уулын арын бэлээс Сяньбигийн хаад язгууртны бунхан булшийг доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг олж илрүүлээд байна. Малтлага судалгааны ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд гайхалтай үр дүн дагуулжээ.
Судалгааны ажил үргэлжилж байгаа аж.