Тесцелозавр нь нэг их том биш ч солирын устгасан амьтдын анхных нь байж болох магадлалтай юм.
Палеонтологичид Умарт Дакотад хийсэн малтлагаараа тесцелозавр гүрвэлийн муугүй хадгалагдсан хөлийг олжээ. Энэ үлэг гүрвэл 66 сая жилийн өмнө Чикшулуб солир унасан өдөр үрэгдсэн амьтдын анхдагч нарын нэг нь байсан бололтой гэж Live Sience сэтгүүлд өгүүлжээ.
Лондоны Байгалийн түүхийн музейн профессор Пол Барретт ярьснаар, энэ олдвороос өмнө үнэн хэрэгтээ тесцелозаврын арьс ямар байсан талаар палеонтологийн шинжлэх ухаанд ойлголт байгаагүй байна. Зөвхөн одоо л энэ өвсөн тэжээлт амьтны бие нь тэр үеийн махчин гүрвэлийнх шиг өд сөдгүй, хариусаар бүрхэгдсэн байсныг мэдэж авав.
Тесцелозаврууд нь 4 метр хүртэл уртай, өндрөөр хоёр метр орчим байжээ.
Хадгалагдан үлдсэн хөл нь өвчин бөгөөд хазуулж тасарсан байсан ч гэмтэлгүй байсан гэв. Түүний хөлийг агшин зуур тасдаж амьтан газар дээрээ үхсэн гэхээр байгаа аж.
Палеонтологичдын зарим нь амьтан солир унасан өдөр үхсэн гээд газрын давхаргад дарагдсан байдал үүний гэрч гэсэн бол нөгөө хэсэг нь түүнийг солир унахаас хэд хоногийн өмнө үхсэн гэсэн байна. Солирын хүчтэй цохилт гүрвэлийн үлдэгдлийг гадаргад гаргаад дахин булшилжээ гэж зарим эрдэмтэд хэлж байгаа аж. Өмнө нь энэ нутгаас загасны чулуужсан хэсгийг олж байсан ба түүний загалмайд нь хөрсөн хайлмагийн жижиг бөмбөлөгийг олж байв. Судалгаа шинжилгээ нь тэдний гарал үүслийг солир унасан газартай холбоотойг харуулжээ. Палеонтологичид эдгээр олдворыг Чикшулубын солирын “нэрийн хуудас” гэж байна.
М.ЦОГТ