Цахим орчинд өнөөдөр Их засаг олон улсын их сургуулийн биеийн тамирын багш тэмцээний үеэр оюутнаа алгадсан бичлэг цацагдаж, түймэр мэт тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Оюутантайгаа зүй бус харьцаж, гар хүрсэн багш нь Их засаг Олон улсын их сургуулийн Биеийн тамирын дасгалжуулагч багшаар ажилладаг Б.Г юм байна.
Тэгвэл тус сургуулийн зүгээс багшийг Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотооод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуулыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзжээ.
Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргажээ.