x

ТОМ МАРГААН: Үлэг гүрвэлийн тухай хачирхалтай 8 баримт

Тэд халамжтай, зөөлөн өдтэй, ясаар тоглодог, эврээрээ гайхуулах дуртай байсан гэнэ үү?...

Мангардуу, түрэмгий алуурчид гэгдэж байсан үлэг гүрвэлүүд үнэн хэрэгтээ яг тийм л байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Үлэг гүрвэл өдтэй байсан...

Зарим нь өднийхөө гоо үзэсгэлэнгээр колибри буюу тогос шувуунаас дутахааргүй байжээ.

Олон янзын үлэг гүрвэлүүд өдөөр хучаастай байсан гэдгийг эрдэмтэд эртнээс таамаглаж байв. Малтлаг хийсэн газруудаас өд сөдийн ул мөр бишгүй л олдож байлаа. Шууд баталгаа байхгүй байснаас түүнийг өдөөр бүрхэгдсэн байсан гэж болохгүй байлаа. 2015 онд хятадын палеонтологч Лида Шинд аз таарчээ. Мьянмарын зах дээрээс тэр хувны хэсгийг олж авсан дотор бүдүүлэг өдөөр бүрхэгдсэн урт сүүлний хэсэг байжээ. Шин тэр өдний эзэн нь нялх целурозавр (энэ бүлэгт тираннозаврууд ба шувууны элэнц хуланц багтдаг) гэж тогтоож чаджээ. Тэр нялх модны давирхайд сүүлнийхээ өдөөр наалдан үхсэн бололтой. Энэ нь 99 сая жилийн өмнө болжээ.

2017 онд хэд хэдэн хүрээлэнгийн эрдэмтэдийн бүлэг Хятадын хойд нутгаас бас нэг манираптор (лат. Maniraptora, manus - «гар» ба rapio - «барих, шүүрэх» гэсэн латин үгний нийлбэр) целурозаврын араг ясны ул мөрийг өдтэй нь хамт олсон байв. Олдвор маш сайн хадгалагдан үлдсэн байснаас түүний микроскопын тусламжтайгаар сканерджээ. Өдийн бүтэц нь орчин цагийн шувуудынх шиг бүх өнгөөр солонгорон харагдаж байв. Манирапторууд нисэж чадахгүй байсан ба тийм гоёл нь эрэгчингийн өмнө гайхуулахад хэрэгтэй байсан гэж эрдэмтэд үзжээ.

Хэдийгээр домогт тираннозаврын шууд удам болох Yutyrannus huali, толгойноосоо сүүл хүртэл өдөөр бүрхэгдсэн байсан ч T.rex өөрөө жигүүртэн байсангүй. Гүрвэлийн хэмжээ, амьдрах идэвхи зэргийг тооцоолж үзэхээр өд нь биеийн дулааныг гадагшлуулахад саад болж байсан бололтой. Харин жижигхэн тираннизаврханууд сөдтэй байж дулаацдаг байсан болов уу гэх таамаг байна. 

Тираннозаврууд ясаар тоглодог...

"Мартагдан гээгдсэн ертөнц" киноны хэсгээс... /1925 он/

Энэ нь тэднийг хэр ухаантайг харуулж байгаа юм.

Үлэг гүрвэлийн тархи нь тэр том бие, зан авиртаа таарахааргүй жижигхэн байсан гэдэг. Гэтэл 2014 онд Канзасын их сургуулийн геологч Брюс Ротшильд огт өөр дүгнэлт гаргажээ. Тэр тиранназаврын яс олдсон газрын ойролцоогоос олдсон өвсөн тэжээлт гүрвэлийн яснуудыг нэгт нэггүй судалжээ. Зарим яснууд нь “нохойн гөлөг ноолж байгаад хаячихсан юм” шиг харагджээ. Тийм л байсан бололтой. Гэхдээ нохойн гөлөгний оронд нөгөө догшин үлэг гүрвэлүүд байж. Тоглох чадвар дэлхийн хамгийн хөгжил сайтай амьтдад байдаг. Тэр нь төрөлтэйгээ тоглох, эсвэл ан авын дасгал сургууль хийхэд хэрэг болдог. Ийм маягийн нийгмийн болон сэтгэлийн авир араншин нэлээдгүй тархи сайтай амьтанд л байдаг байна. 

Үлэг гүрвэл халуун цустай байсан...

"Юрийн галавын  ертөнц" киноны хэсгээс... /2015 он/

Тийм биш байсан бол тэд ийм том болохгүй байсан.

Манай он цагийг хүртэл амьдарсан хоёр нутагтан гүрвэлийг бодвол тэр “аймшгийн гүрвэлүүд” та бидэн шиг биеийн тогтмол температураа барьдаг байж. Үүнийг хэд хэдэн судалгаа баталсан. Барселоны автономын их сургуулийн эрдэмтэд үлэг гүрвэлийн ясны модных шиг жилийн цагиргыг шалгаж үзсэн байна. Хэрэв балар эртний гүрвэлүүд хүйтэн цустай байсан бол янз бүрийн улирлуудад тэдний ясны ургалтын хурд нь өөр өөр байх байсан ба тэр нь модных шиг цагиргуудыг гаргаж ирэх ёстой байжээ. Харин эрдэмтэд цагирагийг олоогүй юм. Тэр нь үлэг гүрвэлийн бодисын солилцоо нь хүрээлэн буй орчных нь хэмээс хамаарахгүй байсныг харуулж байна. Америкийн өөр хэдэн их сургуулийн бүлгүүд тэдний нас бие гүйцсэн амьтдынх байсан яс урт бөгөөд голчыг хэмжээд өнөөгийн амьд гүрвэлийнхтэй харьцуулан үзээд ясны ургалтынх нь хурдыг  тогтоожээ. Тэр нь хөхтөн ба шувуудад хамгийн өндөр байлаа. Ихэнх үлэг гүрвэлийн ясны ургалт энэ үзүүлэлтээр тэднээс дутахааргүй байжээ.

Птерозаврууд нь агаарын үлэг гүрвэл биш...

"Мардагдан гээгдсэн ертөнц" киноны хэсгээс... /2009 он/

Тэд ер нь нисдэг байсан гэдэг нь баталгаа баримт биш.

Нэрэнд нь завр орсон байгаа ч птерозаврууд нь “жинхэнэ” динозавр биш тэд гүрвэлийн аймгийн өөр төрөлд багтдаг. Энэ амьтан үлэг гүрвэл дотроос цорын ганц нисдэг нь байв. Гэхдээ сайн нисдэг гэхэд учир дутагдалтай. Токиогийн их сургуулийн профессор Кацүфүми Сатогийн гаргасан тооцоогоор далавчны дэвэлт нь хэрэг амьтан 41 кг-аас бага байвал тэр нь биеийг агаарт барьж чадна гэж үздэг. Птерозавруудын ихэнх нь түүнээс хүнд жинтэй байсан учир идэвхтэй нисч байсан нь юу л бол. Том птерозавруудын үе мөчний судалгаа нь тэдний бүтэц нь нисэхээсээ илүүтэйгээр дөрвөн мөчөөр газраар явах нь амар байсныг нотолж байгаа аж. 

Трицератопсийн эвэр нь гоёл юм...

"3D-д үлэг гүрвэлтэй зугаалсан нь"...  /2013 он/

Стегозавруудын нурууны хавтангууд ч бас гоёл.

Цератопс гэдэг үг нь "эвэртэй хоншоор" гэж махчлан орчуулбал бууна. Трицератопс нь гурван эвэртэй байсан ба бусад цератопсууд нь нэг, хоёр л эвэртэй байж. Эвэрээс гадна тэд содон байрлалтай “ясан захтай” байв. АНУ ба Их Британийн эрдэмтэд цератопсийн 46 төрлийн толгойн яснуудыг харьцуулан судлаад тэдний эвэр ба ясан хүзүүний ороолт нь зөвхөн эмийгээ татахад зориулагдсан, хамгаалалт болж байсанаас өөр зүйлгүй гэж үзжээ.

Нурууны ясан хавтангууд ч бас л тийм зориулалттай байсан байх. Нурууг хамгаалах, мөн дулааныг  зайлуулахад тэдний хэлбэр нь бүгдэд адилхан, тэр үүргээ биелүүлэхэд чухал байж. Тэдний хэлбэр өөр өөр байгаа нь орооны цагаар эмсийнхээ өмнө л гайхуулахад чухал байж дээ.

Үлэг гүрвэлүүд үүрээ засдаг өндгөө дардаг байсан гэнэ үү...

"Т-Рекс: Үлэг гүрвэлийн мөхөл" киноны хэсгээс...  /1998 он/

Тэр хариуцлагатай үүргийг эрэгчин нь гүйцэтгэдэг байсан гэнэ.

Эрдэмтэд 1920-иод онуудад Монголоос махчин гүрвэлийн араг ясыг чулуужсан өндөгний дэргэдээс олсон ба гүрвэл протоцератопсийн өндөгнөөс хулгайлах гэж байгаад амиа алджээ гэж эрдэмтэд үзсэн байлаа. Махчин гүрвэлийг овираптор гэж нэрлэсэн нь латинаар “өндөг хулгайлагч” гэсэн үг юм. Хожимын судалгаагаар тэр өндөгнүүд нь овирапторын өөрийнх нь болж таарсан, тэр өндөгөө хамгаалж, бүлээцүүлэн дарж суудаг байжээ. Өндөг дарах ажлыг эрэгчин нь хийдэг байсаныг тэдний ясанд өндөгний хальсны кальцийтай холбоотой бүрдэл  байсангүй. Тэдний үүрэнд олон өндөг байсан нь овирапторууд өнөөгийн тэмээн хяруул шиг л олон эмэгчинг  “уруу татаад”  дараа нь ирээдүйн залгамжлагч нартай өндөгнүүдийг нэг үүрэнд хийн эцэг нь дардаг байсан бололтой.

Ихтиозаврууд усны үлэг гүрвэл биш...

"Юрийн галавын үе" киноны хэсгээс...  /2015 он/

Ер тэд үлэг гүрвэл биш. Тэд өндөглөхгүй, амьд  төл төрүүлдэг байж.

Загасны маханд дуртай, далайн гахайтай адилхан эдгээр амьтад газар уснаа явагчдын тусгай бүлд багтана. Тэд амьд төл төрүүлдэг байсныг ихтиозаврын араг ясны чээжний хөндийгөөс төлийнх нь байж болох жижиг араг яснууд олдсон байв. Йоркширээс олдсон араг ясанд найман үр хөврөл байснаар тэр дээд амжилтын эзэн болжээ. Оросын нутгаас тэдний үлдэгдэл их олдсоны нэгийг Лениний нэрээр Leninia stellans гэж нэрлэсэн байжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 40 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 42 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 45 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 48 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 51 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 54 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 57 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 59 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 52 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 19 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 25 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 28 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 29 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 31 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 32 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 33 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 34 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 36 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 36 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top