Вакцин хийлгээгүй бол эхний халдвараас гурван сарын дахин өвдөх магадлалтай гэж эрдэмтэд дүгнэжээ.
АНУ-ын нийгмийн эрүүлийг хамгаалахын Йелийн сургуулийн эрдэмтэд вакцин хийлгээгүй хүмүүс вирусаар өвчилсөний дараа хичнээн хугацаанд дархлал тогтох вэ гэдгийг судалж, тогтоожээ.
Судлаачид SARS-CoV-1, MERS-CoV халдварын тархалтын статистик дээр ажилласан байна. Учир нь COVID-19 халдварыг өдөөгч SARS-CoV-2 вирус хүмүүсийн дунд хоёр жил орчим тархаж байгаа ба одоогоор түүний талын мэдээлэл нь дахин халдвар өгөх хэлбэлзлийн талаар ойлгоц өгөх хэмжээнд хүрээгүй байгаа юм.
Эрдэмтэд хоёр жил хүрэхгүй мэдээлэлдээ үндэслэн SARS-CoV-2 вирусний давтан халдварлалт гарах магадлалыг хэлж байна. Тогтсон дархлал нь нэлээдгүй бага хугацаатай болох нь тогтоогдоод байгаа. Дэлгэрүүлбэл, дахин халдвар авах магадлал нь гурван сарын дараа 5 хувь, 17 сарын дараа 50 хувь байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Technology Networks-ийн материалаас...
М.Цогт