Америкийн мэргэжилтнүүд 985 толгойн ясны олдвор ба орчин үеийн хүний толгойн ясыг судлан үзээд хүний тархи голоцены гэх үе буюу 3000 жилийн өмнө багассан гэж тогтоожээ. Үүнээс өмнө плейстоцены үеэр тархи хоёр ч удаа томорсон байдаг байна. Тэр нь 2,1 ба 1,5 сая жилийн өмнө болжээ.
"Орчин үеийн хүмүүсийн тархи нь плейстоцены үеийн бидний элэнц хуланцын тархины хэмжээнээс багассан нь гайхалтай. Яагаад тархины хэмжээ багассан нь хүн судлаачдын хувьд том таавар болон үлдлээ" хэмээн Дартмутын коллежийн судалгааны ажилтны нэг Жереми Де Сильва ярьжээ.
Тархины хэмжээ томорсон нь эртний хүмүүсийн техникийн ололт ба хоолны чанар сайжирсантай холбоотой байсан байх магадлалтай. Харин дараа нь яагаад тархи жижгэрснийг эрдэмтэд тогтоож чадаагүй.
Мэргэжилтнүүдийн шинэ судалгаа нь нийгмийн бүтцийн өөрчлөлт энд нөлөөлснийг хэлж байна. Судалгааны үр дүн нь хөдөлмөрийн хуваалт нь мөн тархины өөрчлөлтөд нөлөөтэй байж болохыг харуулжээ.
Энэ нөхцөлд “мэргэшилт” чухал болж таарлаа. Үүний улмаас тархины ажиллагаа идэвхиж байдаг ажээ.
М.Цогт
Эх сурвалж: Phys.org