x

Тасалгааны цэцэг болон ургамлыг хэрхэн арчлах вэ?

Тасалгааны цэцэг болон ургамал нь өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг. Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг.

Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй. Энэ үе нь голдуу намар өвөлд тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой.

Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 сар дуустал, өвөл цэцэглэдэг, угсараа кактус, цикламен зэрэг цэцгийг 8 сарын сүүл, есөн сараас эхлэн борддог байна.

Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай. Зуны хугацаанд (улирал) наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халахаас хамгаалж сүүдрэвч хийх өгөөөрэй. Өдөр уртассан үед (2 сард) ургамал сэргэдэг тул байн байн усалж, усаар шүрших өгөх хэрэгтэй.

Усалгаа

Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал цэцгийг хурдан ургахад сайн нөлөөлдөг байна. Хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул аль болох тасалгааны температураас 1-2 градус дулаан усаар услаж, хавар намрын цагт цэцгээ өглөө услаж байгаарай.

Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтайгаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.

Цэцгийн бордоо тэжээл

Тасалгааны ургамлын ургах хөрс бага тул амархан мууддаг. Иймд байнгын бордоо тэжээл шаарддаг ч хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлнэ. Бордоог усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой.

Өндөгний нунтагласан хальсыг дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Мөн мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл цэцгийг бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгийг бордож болдог байна.

Цэцэг үржүүлэн тарих

Цэцгийг олон аргаар үржүлэн тарьж болдог. Тухайлбал, мөчрөөр үрслүүлж болдог.

Нэгдүгээрт: 4-5 үеийн доогуур ишнээс нь тайрч усанд хийнэ. Уг мөчрийн 1/3 нь усанд байх хэрэгтэй. Усны хатуулгийг арилгахын тулд усыг нэг өдөр сойно. Тиймээс үндэслүүлж байгаа цэцгийнхээ усыг өдөр бүр солих шаардлагагүй. Бага багаар ус нэмж болно. Энэ ургамлаа гэрэлтэй буюу дулаан газар байлгавал 3-4 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч ирээд үндэс нь гарч эхэлдэг. Энэ үед нь шороонд суулгаарай.

Хоёрдугаарт: Навчаар ургуулдаг ургамлаас нэлээд дэлгэрсэн нь узумбурын нил ягаан цэцэг глоксини, бугони, иримуд юм. Боловсорч гүйцсэн навчыг 3-4 см урт иштэй тайрч усанд хийж, дээгүүр нь юмаар бүрж орхино. Уг цэцгийг салхилхуулж усыг нэмбэл сайн. Үндэслээд 2 см болмогц шороонд суулгана.

Гуравдугаарт: Цэцгийн ишнээс 3-8 см урттайгаар хайчилж аваад доод хэсэгт нь байгаа навчийг авч хаяна. Харин дээд талын том навчийг хагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгоно. Төмөр буюу хуванцар сав авч ёроолд нь хэд хэдэн нүх гаргаад жижиг чулуу буюу модны нүүрс дэвсээд дээр нь чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх гэж буй мөчрөө суулган элсээр бүрхэж услаарай. Ингээд шинэ суулгасан ишээ шилээр хөмөрч хаагаад гэрэлтэй дулаан газар тавиад хааяа усална. Хэрэв шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг.

Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй өвдөх нь бага байдаг. Элбэг тохиолддог өвчин түгээгч нь жижиг наадмал хорхой болох ногооны бөөс. Энэ бөөс нь ургалтын шим шүүсийг сорсноор навч мугишгарч, хатаж, нахиа нь махийж тахийдаг. Энэ бөөс нь халуухан, гандуухан зун ихээхэн үржиж 15 үе хүртлээ өвдөг.

Гэрийн нөхцөлд сармисны ханд, сонгины ханд, савантай усаар хорхойтсон ургамлыг угааж шүрших буюу арчиж цэвэрлэдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 3 цаг 28 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 4 цаг 36 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 6 цаг 34 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 7 цаг 41 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 8 цаг 26 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 9 цаг 32 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 10 цаг 23 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 12 цаг 4 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 12 цаг 11 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 12 цаг 18 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 13 цаг 20 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 13 цаг 33 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 13 цаг 49 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 13 цаг 54 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 14 цаг 1 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top