Гэрэл зураг: Washington University in St. Louis.
Сүүн тэжээлтнүүдийн булчин, махбодийн чухал гол зүйл болох ширхэгт эсийг хиймэл аргаал бүтээлээ.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүд тусгайлан бүтээсэн нянгууд өндөр молекулын булчин мах бодийн титин гэх уургийг бүтээх аргыг боловсруулжээ.
Нянгууд нь уурагний бага сегментыг хоёр мегадальтон буюу хэт өндөр молекулын хэмжээний полимер болгон холбож байна. Полимер гэдэг нь олон гэсэн утгатай грек үг юм. Тэр нь ердийн дундаж хэмжээнээс 50 дахин их гэсэн үг.
Үүний дараа уураг нь ойролцоогоор 10 микроны ширхэгийг үүсгэдэг. Энэ хэмжээ нь хүний үсний ширхэгийн бүдүүний аравны нэг юм. Судалгааны дүнг Nature Communications сэтгүүлд нийтлүүлжээ.
Эрдэмтэдийн санал болгож байгаа энэ санаа нь махбодийн ширхэгт эсийг бөөнөөр, хямдаар үйлдвэрлэх боломжийг олгох юм. Махбодийн хиймэл ширхэгийн уургийг амьтны махбодийн эстэй чанараар адилхан бат бэх, уян хатан материалыг бэлтгэн түүний био анагаахад ашиглах боломжийг гаргаж байна.
Хиймэл ширхэгт эсийн материалыг робот техник эсвэл хуягт хантааз бүтээхэд хэрэглэж болох юм.
Science Daily сэтгүүлээс...
М.ЦОГТ