SARS-CoV-2 нь өмнө тооцоолж байснаас хамаагүй өндөр хурдаар өөрчлөгдөж байна.
COVID-19 халдварыг өдөөгч вирусний мутаци нь өмнө үзэж байснаас 50 дахин илүү хурдтайгаар өөрчлөгдөж байна.
Их Британийн Батын ба Эдинбургийн их сургуулиудын мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар бол SARS-CoV-2 нь долоо хоног бүр мутацид орж буйг харуулжээ. Тэр нь шинэ өсвөрүүд өмнө тооцоолсноос хурдтайгаар гарч буйг хэлж байна. Үүний өмнөх судалгаагаар вирусний мутаци хоёр долоо хоногт нэг удаа гэж байв.
Олон тооны мутаци нь вируст амьдрах чадварыг нь багасгаж байгаа учраас өөрт нь муу гэж эрдэмтэд тэмдэглэв. Энэ үйлдлийг байнга мөрдөн мөшгөх нь бас хүндэрч байна. Тиймээс ч өмнөх судалгаанууд нь хурдтайгаар үгүйсгэгдэж байгаа юм.
"Хэрэв өвчтөн COVID-19 халдвараар хэдэн долоо хоногийн турш өвчилж буй нөхцөлд вирус хөгжиж, шинэ мутацийг гаргах боломжтойг бидний судалгаа харуулж байна" хэмээн Батын их сургуулийн Лоренс Хёрст (Laurence Hurst) онцлон тэмдэглэв.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)