Далайн амьтад халдварын эсрэг зогсох чадвартайг баталсан нээлтийг эрдэмтэд хийжээ. АНУ болон Израилийн эрдэмтэдийн олон улсын баг шүр ба актинийн эсийн бүтцийг судалжээ.
Мадрепорын шүр Pocillopora damicornis ба Nematostella актиния гэх эрдэст араг ясгүй организмуудыг эрдэмтэд судлаад тэднээс халдварын эсрэг хамгаалалтын дархлалын эсүүдийг олж, түүний ажиллагааны механизмыг тогтоож чаджээ.
Харийн хор хөнөөлттэй хэсгийг, мөн мөхсөн эс зэргийг залигах замаар устгадаг дархлалын системийн эс болох фагоцит нь хоол боловсруулах фагосомтайгаа “холбоотойгоор” ажилладаг байна. Эдгээр шингэнээр дүүрсэн эсийн доторх бүтэц нь “булаан эзлэгчдийг мөн хэтэрхий гэмтсэн өөрийн организын эсүүдийг устгадаг ажээ.
Эдгээр судалгаанд хамруулсан амьд организмын дархлалын эсүүд нь нийт эсийн жингийн гуравны нэгийг эзэлдэг гэнэ.
"Энэ үр дүн нь чухал бөгөөд шүр нь халдвартай тэмцэх эсийн чадвартайг баталлаа. Өмнө нь энэ талаар судалгаа хийгдэж байгаагүй юм" хэмээн судалгааг явуулагчдын нэг, Майамийн их сургуулийн эрдэмтэн Никки Трейлор Ноулз тайлбарлажээ.
Нээлтийг эдгээр организмуудад нян, мөөгөнцөр зэргийн харийн биетийн халдварыг оруулах замаар тэдний хариулт ямар байгааг лабораторийн нөхцөлд судлан хийжээ.
Цаг уурын өөрчлөлтийн улмаас даяарчлалын био масс, шүрэн цохионуудын төрлийг эрс багасгаж байгааг эрдэмтэд сануулаад тэдний нээлт нь шүрийг эрүүл мэндийн оншилгоонд чухал гэжээ.
М.ЦОГТ