x

Их нартын Баларын хаднаас Юань гүрний үеийн мөнгөн цом олджээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг сумын төвөөс баруун урагш 45 км орчим зайтай том боржин чулуун хотгор гүдгэр, цохио, хавцал хадан тогтоцтой газрыг нутгийн иргэд бүхэлд нь Их Нартын хад гэх бөгөөд урд захын цохио хаднуудын дундах Нартын жасын сүмийн тууриас зүүн хойд зүгт 4 км орчим зайтай байрлах цул боржин чулуулгаас бүрэлдэн тогтсон цохио хавцал ихтэй хэсэг хадыг Баларын хад хэмээн нэрлэдэг.

Их Нартын Байгалийн Нөөц Газрын Аргаль судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаярын эртний тоногдсон булш харсан гэх мэдээллийн дагуу Монгол-Америкийн хамтарсан судалгааны ангийн бүрэлдэхүүн “Их Нартын чулууны археологийн дурсгалыг бүртгэн баримтжуулах” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулж, малтлага судалгаа хийжээ. Уг булш нь Баларын хадны дунд урагш гарсан хуурай саарьтай аманд орших худгийн зүүн талаар 100 м орчим зайтай, баруун талаараа өргөргийн дагуу 60 м орчим урт сунаж тогтсон хясаа хадтай, зүүн талаараа налж буусан боржин хаднуудын дунд орших бөгөөд хойд тал руугаа аажим налуу боржин чулуун цохио хаданд байрласан байв. Хөмгийн хэмжээ нь 180 см өргөн, 80 см өндөр, 330 см урттай. Хөмөгт 5 см зузаантай банзаар авс хийж тавьсан бололтой тоногдсон эртний оршуулга байгааг илрүүлсэн байна.

Хөмгийн үүдийг өрж тагласан чулууг өмнө тал руу нь нурааж тараасан оршуулгын авсны банзыг хөмгийн үүдэнд ил гаргасны улмаас өнгө цайрсан байна. Авсыг хийхдээ углуурга зангидан хийсэн бололтой нүхнүүд мэдэгдэнэ. Авсны банз хугарч зарим хэсэг нь алга болсон ч одоогийн мэдэгдэх хэмжээ нь 44 см урт, 13 см өргөн, 5 см зузаан юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Уг оршуулгыг үйлдэхдээ зарим эд өлгийн зүйлсийг хөмгийн хойд буланд тавьж дээд талд нь шороо овоолж зориуд нууцалсныг тонуулчид анзааралгүй өнгөрсөн бололтой. Тонуулчдын гарт өртсөний улмаас оршуулгын зан үйл мэдэгдэхгүй болсон байна. Хөмгийн ерөнхий байрлалаас харвал талийгаачийг хойд зүгт хандуулан тавьсан бололтой ба эд зүйлсийг баруун дээд хэсэгт тавьсан гэж үзэж болохоор харагддаг.

Оршуулгаас эрт үеийн монголчуудын ахуйн хэрэглээний өвөрмөц нэгэн олдвор болох өндөр суурьт цом илэрсэн нь дундад зууны үеийн монголчуудын гайхамшигтай нэгэн дурсгал болох хүн чулуун хөшөөнд дүрслэгдсэн байдаг.

Хүн чулуун хөшөөний баруун буюу зүүн гарыг тохойн хэсгээр нь нугалж цээжин хэсэгт урт иштэй цөмбөгөр хундага түүний ишийг таван хуруугаараа бүтэн атгасан байдлаар сийлдэг. Энэхүү цом буюу хундаганы талаар ахмад эрдэмтэн Д.Баяр “Дундад зууны Монголчууд өвөг дээдсийнхээ хөрөг хүн чулуунд зөвхөн нэг төрлийн сав суулгатай урладаг байсан нь тахил тайлгын зан үйлд уламжлал болон тогтсон дэг ёсыг чанд баримталдгийн гэрч болох ажээ. Учир иймээс хүн чулуунд дүрслэн гаргасан хундага сав нь дурсгалын он цаг, учир холбогдлыг тодотгох бас нэгэн чухал баримт” [Д.Баяр, 2002: 120] хэмээн үзсэн байдаг. Тиймээс тус цом нь дунд үеийн Монголчуудын ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэгддэг байсныг харуулна. Гагцхүү зэрэг дэв болон худалдан авах чадвараасаа шалтгаалан өөрт тохирох хийцийн цомыг хэрэглэдэг байсан нь тодорхой юм.

Энэ нь сүүлийн үеийн археологийн малтлага судалгааны үр дүнгээс тодорхой харагддаг. Эдүгээ цагийн археологийн судалгааны үр дүнд манай улс болон хөрш зэргэлдээх бүс нутгуудаас тус цом нэлээд хэмжээгээр олдсон байна. Тухайлбал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Таван хайлаастын 4-р бүлэг дурсгалын 2-р булшнаас [Цогтбаатар нар, 2014], Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Хөндлөн цахирын хадны оршуулгаас [Одбаатар, Бүрэнтөгс, 2013] олдсоныг 13-р зууны үед хэрэглэгдэж байсан өндөр суурьт цом аягатай төстэй хэмээн тодорхойлсон байна. Монголын эзэнт гүрний үеийн нутаг, эдүгээгийн манай улсын хөрш зэргэлдээх Өвөр Монголын Дархан Муумянган хошууны нутагт малтсан XIII-XIV зууны үеийн Онгудын булш [Баяр, 2002], Сүнид баруун хошууны Энгэр голын бууц [Дин Юн, 2011], Сибирь [Лхагвасүрэн, 2007: 217] зэрэг газруудаас тус тус олджээ. Тэдгээр цомууд хийц загварын хувьд адил байгаа нь ижил технологиор үйлдвэрлэсэн нэг цаг үеийн бүтээгдэхүүн гэдгийг батлан харуулна.

Баларын хадны нэгдүгээр оршуулгаас гарсан цом нь хэлбэр хийц материалын хувьд дээр өгүүлсэн Энгэр голын бунхнаас гарсан цомтой тун төстэй байна. Тус бунхан нь он цагийн хувьд Юань гүрний үе буюу 1271-1368 онд холбогдох нь тогтоогджээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 34 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 35 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 39 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 42 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 44 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 47 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 50 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 53 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 46 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 12 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 16 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 19 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 22 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 23 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 24 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 26 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 27 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 28 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 29 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 30 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top