Оршихуйн бүх мэдрэмжүүд тухайн бодгалийг жаргалтай байх руу хөтөлдөг бөгөөд, тэр жаргал гэгч нь угтаа амар тайван юм.
Дээрхийн гэгээн 17 дугаар Далай лам дэлхий нийтээр тархаад буй цар тахлын улмаас паникт орж, стрессдэж буй сүсэгтэн олондоо хандан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах үгсийг илгээсэн юм.
Тэрээр "Хүн бол нийгмийн амьтан. Бид амьдарч буй нийгмээсээ үргэлж, бүр эхнээсээ хамааралтай. Чамайг төрөхөд тоссон тэр анхны хүрээлэл бол чиний ээж, танай гэр бүл. Улаан нялзрай чамайг тосож авсан тэдний тэр их анхаарал халамж, хайр энэрлээр чи уудам орчлонд орших нэгэн "эрчим" болж амьд үлджээ.
Одоо ч бид, биднийг тойрон буй хүрээллээс асар их хамааралтай эгнэн буй. Хайрлана, хэн нэгэнд хамаатуулагдна, амар тайван байна гэдэг нь аль нэгэн шашны зан үйлтэй огтхон ч холбоогүйгээр бидэнд угаас заяасан байгалийн авир зан, өгөгдөл юм.
Тиймээс бид өөрсдийгөө хүрээлэн буй энэ орчлон ертөнцөө хэрхэн илүү тайван, эвтэй найртай болгох талаар үргэлж бодож, үйл хөдлөлдөө шингээх учиртай" гэжээ.
Бү.Лхамаа