Нью Йорк таймс сэтгүүлийнхэн хиймэл оюун ухаан ашиглан янз бүрийн хуурамч нүүр царай үүсгэх нь хэр хялбар болохыг ойлгох үүднээс өөрсдийн гэсэн систем бүтээжээ.
Технологийн сурвалжлагч Кашмир Хилл, график редактор Жереми Уайт нар бодит мэт харагдаж болох ч амьдрал дээр “байдаггүй” хүмүүсийн хөрөг зургийн галерей дээр ажилласан байна.
Энэ талаар өөрсдийн твиттер хуудаснаа,
“Сүүлийн үед хуурамч хүн зардаг бизнесүүд байдаг болсон. Хэрвээ танд видео тоглоомонд дүр бүтээх эсвэл компанийхаа вэбсайтыг илүү олон янзаар харагдуулах зэрэгт хүмүүс хэрэгтэй бол та вэбсайт дээрээс хэн ч байж болох хүмүүсийн зургийг үнэгүй авах боломжтой. Эдгээр зохиомол хүмүүсийг тагнуулчид тагнуулын байгууллагад нэвтрэхэд ашигладаг бөгөөд хуурамч профайлын ард нуугддаг өөр өөр үзэл суртал ухуулагчид, зорилтот бүлгээ найрсаг харагдуулангаа онлайн дарамт үзүүлэхдээ ашигладаг. Гэхдээ бид давхарлаж тавих системийн тусламжтай эдгээр хуурамч хүмүүст нийтлэг байдаг зарим алдаа, хэв маягийг олж харсан.
Жишээлбэл ээмэг нь ижил төстэй харагдаж болох боловч ихэнхдээ яг таарахгүй байж болно. Хийсвэр эсвэл бүдгэрсэн дэвсгэр нь ихэвчлэн энэ хуурамч зургаа гэдгийг хэлээд өгдөг. Энэ төрлийн баримт шалгах хиймэл оюун ухааныг байгуулах нь нэлээд сонирхолтой байсан. Системийг хэрхэн яаж ажилладгийг харахын тулд хэдэн зуун нүүр царай үүсгэж болно. Энэ түүх нь технологи хэр сайн хөгжиж байгааг, хуурамч зүйлийг хэрхэн олж илрүүлэх талаар судлахад нэмэр болж байна" гэж Жереми бичжээ.
Харин Кашмир "Cover технологийг ашиглахад хэцүү зүйл бол тэр нь гайхалтай хүчтэйн зэрэгцээ “гэнэтийн алдаатай” нэгэн зэрэг байдаг нь" юм гэж бичжээ.
It was pretty interesting to set up our own A.I. system and generate hundreds of faces to see how it's done. This story with @kashhill explores how good the technology is getting and how you can spot the fakes. https://t.co/NB5rlIlm4h pic.twitter.com/8qzNlTU0Qd
— Jeremy White (@blueshirt) November 21, 2020
Бү.Лхамаа