x

Монголын санаачилгаар Марс гараг судлаачид Баасан гаригт чуулна

“Mars on Earth” буюу “Дэлхий дээрх Марс (ангараг)” олон улсын цахим хосолсон хурлыг Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн (MARSA) санаачилгаар энэ сарын 13-ны өдөр Монгол Улсад зохион байгуулна. Тус хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. 

Хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Марс гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцоно.

Марс гарагийг хүн төрөлхтөн мянга мянган жилийн тэртээгээс “нэрлэж” ирсэн бөгөөд 1610 онд шинжлэх ухааны төвшинд нээн илрүүлсэн байна. Улмаар 1960 оноос хойш дэлхийн улс орнууд технологийн аргаар идэвхтэй судалсаар байна. Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний хүсэл тэмүүллийн холбоос нь Монголын говь байх боломжийн талаар олон улсын эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, ойлголтоо нэгтгэхэд “Mars on Earth” хурлын гол зорилго оршино.

Хуралд сансрын судалгаа, тэр дундаа Марс гарагийн судалгаа шинжилгээгээр дэлхий дахинаа алдаршсан нөлөө бүхий эрдэмтэд болон дэлхийгээс Марс гараг дээр хөл тавихаар сонгогдсон анхны сансрын нисэгчид цахимаар оролцоно.

Хурал үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Марс гарагийг хүн төрөлхтөнд эзэмшүүлэхийг зорьж буй “Марс нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч Роберт Зубрин, Европын Сансрын төв бол Бельгийн Сансрын нийгэмлэгийг үүсэн байгуулагч Пийр Эммануэль Паулис, Японы болон Арабын Нэгдсэн Эмират Улсын “Марс” хөтөлбөрийн удирдагч Хироэки Акияама, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон тэргүүтэй илтгэгчид оролцож “Марс гарагийг эзэмших хүн төрөлхтний алсын хараа” сэдвээр ярилцах аж.

Хоёрдугаар хэсэгт АНУ-аас Марс гараг дээр хөл тавих анхны хүнээр сонгогдсон Алисса Карсон, Европын холбоо, Франц улсаас Ангараг руу нисгэхээр бэлтгэгдэж буй Камилиа Форнер, Итали улсаас Ангараг руу нисэхээр бэлтгэгдэж буй Линда Раймонд нар оролцож өөрсдийн туршлага, Марсын үеийнхэн сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлэх юм.

Хурлын гуравдугаар хэсэгт Америкийн худалдааны танхимын Сансрын зөвлөх Гиллет Гавин, Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Норвегийн сансрын байгууллагын үүсгэн байгуулагч Жанике Микелсен тэргүүтэй хүмүүс Сансрын технологи ба цахим шилжилт сэдвийн хүрээнд ярилцана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 54 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 56 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 59 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 3 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 5 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 8 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 11 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 13 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 6 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 33 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 37 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 39 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 42 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 44 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 45 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 46 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 47 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 48 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 50 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 50 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top