Швейцарийн Берн хотын их сургуулийн судлаачид болон Оросын ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн ажилтнууд манай эриний II-IV зууны үеэр Тыва улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан нүүдэлчдийн авч байсан гэмтэл бэртэл, шархны ул мөрийг судлаад "тэд маш хэрцгий харгис байсан" гэж дүгнэжээ.
Туннуг хирэгсүүрийн малтлаг нь 1700 орчим жилийн өмнө амьдарч байсан талын нүүдэлчдийн цусан тахилга, харигслалын талаар их зүйлийг мэдэхэд тусласан гэв. Шарилын үлдэгдлийн 25 хувь орчим нь хүчирхийллийн улмаас үхсэн байв. Судалгааны үр дүнг American Journal of Physical Anthropology сэтгүүлд нийтэлсэн байна.
Нийт 87 оршуулгыг судлахад 22 нь янз бүрийн төрлийн хутга сэлэм, жадны мөн нум сумны ул мөрийн үлдэгдэлтэй байжээ. Мөн хуйхыг нь хуулсан, хоолойг нь огтолсон шинж тэмдэг үлдсэн байна. Судлаачид тэр хавьд нутаглуулсан хүмүүсийг дайн тулаанд үрэгдэгсэд, мөн түүнтэй холбоотой цаазын улмаас үрэгдэгсэд хэмээн дүгнэв. Тэдний авсан шарх, хүчирхийллийн улмаас үүссэн болох нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн шарилын үлдэгдлээс тодорхой харагдаж байсан аж. Энэ бүгд нь эртний түүхчдийн бичин үлдээсэн "зэрлэг балмад нүүдэлчид" гэсэн тодорхойлттой таарч байна гэж эрдэмтэд дүгнэжээ.
М.ЦОГТ