Анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналтангууд өнгөрсөн даваа гаригт тодорсон билээ.
Америкийн вирус судлаачид Харви Ольтер, Чарльз Райсба, Британийн Майкл Хоутон нарыг орчин цагийн хамгийн аюултай гепатитын С вирусийг нээснийх нь төлөө Новелийн эзэн болгосон юм.
Эрдэмтдийг танилцуулж байна.
Майкл Хоутон Их Британид 1949 онд төржээ. Зүүн Английн их сургуулийг 1972 онд дүүргэсэн байна. Лондоны Хаантны коллежид докторын зэргийг 1977 биохимиэр хамгаалжээ. Одоо Канадын Альбертын их сургуулийн багш. Хоутон Роберт Хкхын медаль зэргийн маш олон шагналтай. Тэрээр 200 гаруй шинжлэх ухааны бүтээлийг зохиогч юм.
Харви Олтер 1935 онд Нью-Йоркт (АНУ) төрөөд Рочестерын их сургуулийг дүүргэжээ. Далаад оны эхнээс АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн Бетесд хотын байгууллагын цус сэлбэх трансфузиологийн тасгуудад ажиллаж иржээ. Гепатитыг судлахад нээлт хийсэн учир 2000 онд Альберт Ласкерын шагнал ба АНУ-ын ЭХЯ-ны “Гарамгай зүтгэлийн” медалиар шагнагджээ.
Чарльз Райс 1952 онд Сакраменто (АНУ) хотод төржээ. Калифорнийн технологийн их сургуульд докторын зэргийг 1981 онд хамгаалсан. Тэрээр 1995 оноос Калифорнийн их сургуулийн профессороор ажиллаж байгаад 2001 онд Нью-Йоркийн Рокфеллерын их сургуульд багшласан юм. Тэндээ гепатит C вирусийг судлах төвийг 2018 оноос эхлэн толгойлж байна. Райс АНУ-ын Үндэсний ШУА-ийн гишүүн ба Роберт Кохын медаль, Альберт Ласкерын шагнал хүртэж байв.
Гепатит C гэдэг нь элэг гэмтээдэг нэг үгээр элэгний өрөвсөлт өвчин юм. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, дэлхийд ужиг гепатит C өвчинд 71 сая хүн нэрвэгдээд байна. Өвчин нь өөрөө тийм ч аймшигтай биш ч гурван эрдэмтний нээсэн вирус нь элэгний цирроз ба хорт хавдрыг үүсгэдэг аюултай. Өвчний хүндрэлээр жилдээ 400 мянган хүн мөнх бусыг үзүүлдэг. Гепатит С вирусийн эсрэг үр дүнтэй эмийг эрдэмтэн нар бүтээгүй байна. Тэд энэ чиглэлээр ажилласаар байгаа юм.
1940-өөд онуудаас эрдэмтэд гепатитын халдвар цусаар ба организмын шингэнээр дамждаг гэсэн оййлголттой болж, жараад онуудад Барух Блумберг гепатитын В вирусийг нээсэн ба түүгээр ч Нобель авсан байлаа. Тэр нээлт оншилгооны тест бүтээхэд тус болов. Харин Америкийн эрдэмтэн Харви Альтер донорын цус авсан хүмүүс ховор ч гэсэн гепатитаар өвчилдгийг илрүүлж тэдний цусаар шипанзед халдвар өгөөд өмнө нь мэдэгдэж танигдсан А ба В гепатитаас гадна бас нэг адил өвчин байгааг баталжээ.
Өвчнийг гепатит “А ч биш, В ч биш” гэж нэрлэсэн байв. Өвчнийг өдөөгч гепатитын C вирусийг зөвхөн 1989 онд нээжээ. Ольтер, Райс, Хоутоны нээлт нь тэр нээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэргэжил нэгтнүүдийнхээ хамт Ольтер цусаар дамжин халдвар авсан өвчтөнүүдийн тохиолдлыг судалжээ.
Вирусийг Британийн Майкл Хоутон илрүүлсэн юм. Халдвар авсан шимпанзегийн цусны генетикийн кодтой “тунгалаг шөлөнд” тэр нууц гепатиттай хүмүүсийн нийлдсийг нэмэрлэсэн байна. Нийлдэс дэх дархлалын хариулалт нь амьтны биш вирусийг танигдуулжээ.
Хоутон хамтрагч нарынхаа хамт вирусийн рибонуклейны хүчил РНК-ийн хэсгийг ялган гаргаад цааш нь судлан вирус нь Flavivirus гэх бүлийнх гэж тогтоов. Ингээд гепатит С вирус гэж нэрлэсэн байна.
Сүүлд нь америкийн Чарльз Райс туршилтын замаар гепатит С-г зөвхөн ганцхан вирус өдөөдгийг тогтоожээ. Тэрээр шимпанзед халдвар өгч байсан гэж сэжиглэсэн геномын хэсгийг нь судласан юм. Тэрээр Сент-Луисийн Вашингтоны их сургуулийнхантай хамт геномд нь вирусийн үржилд чухал нөлөөтэй патогенийн хэсгийг тогтоожээ. Цус юүлэлтээр халдвар авсан хүмүүст зөвхөн гепатит С буруутайг түүний судалгаа тогтоосон юм.
Вирус гепатит С-г нээсэн нь вирусийн халдвартай тэмцэхэд чухал онцгой үйл явдал гэж Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлжээ. Нээлт нь вирусийн эсрэг эм бүтээх замд бас онцгой нөлөө үзүүлжээ.
Дашрамд дурьдахад, Гепатит С вирус нээснийг орчин үеийн анагаах ухаанд Үнсгэлжингийн түүх гэж тодорхойлсон байдаг.
М.ЦОГТ