x

Монголын говьд "Mars V" төслийг хэрэгжүүлнэ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Mars V" төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулах зорилготой төслийг танилцуулж байсан билээ. 

Тэгвэл "Marc V" төслийг баг өнөөдөр Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газартай хамтран ажиллахаар гэрээ үзэглэлээ.

Гэрээнд НШУҮИГ-ын дарга Б.Мөнх-Оргил, уг төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэхүү гэрээг байгуулснаар НШУҮИГ-аас өөрийн харьяа дэд төвүүдэд "Mars V" төслийг танилцуулж, төслийн багийг гарааны бизнес эрхэлж буй залуучуудтай уулзуулах, судалгаа хэлэлцүүлэг хийх байраар хангах юм.

Гэрээ байгуулах үеэр "Mars V" төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан "2035 онд дэлхийгээс Ангараг гараг руу хүнтэй хөлөг хөөрнө. Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болсон. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлагатай. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал гэж харах ёстой.  Үүнийг дагаад геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлж байгаа аж. Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн "Mars V" төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагуудад танилцуулаад байгаа аж.

“Марс-V” төсөл нь үндсэн гурван хэсэгтэй шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна. Нэг дэх хэсэгт Maрсын сургуулилтын академи. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс шал өөр уур амьсгалтай газарт хүн аваачихаар түүнд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас тэнд очих хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологио хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулна.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжих дэд бүтэц байгуулна. Энэ бол гуравдагч төсөл буюу дагуул хот. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн “Mars-V” төсөл нь дотроо үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох аж. 

Дашрамд сонирхуулахад, Сансар огторгуйн шинжлэх ухааныг дагасан технологийн дэвшил нь хүн төрөлхтний хувьд 5 дахь аж үйлдвэрийн хувьсал болно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал, 2018 оны байдлаар сансрын нийт үйлдвэрлэл 360 тэрбум ам.доллар байсан бол 2040 гэхэд 1 триллион ам.долларт хүрэх төлөв байна. Элон Маскын үүсгэн байгуулсан Space X болон Virgin Galactic, Blue Origin тэргүүтэй байгууллагууд сансрыг аялал жуулчлалын бизнес болгохоор дэд бүтэц байгуулж, пуужин хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтний дараагийн аялал өөр гараг дээр байхыг баталсаар байгаа юм.

Элон Маск /Elon Musk/ бол 1971 оны 6 дугаар сарын 28-нд төрсөн Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч хүн юм. Тэрбээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 9 цаг 54 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 9 цаг 56 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 9 цаг 59 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 3 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 5 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 8 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 11 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 13 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 6 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 13 цаг 33 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 13 цаг 37 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 13 цаг 39 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 13 цаг 42 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 13 цаг 44 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 13 цаг 45 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 13 цаг 46 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 13 цаг 47 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 13 цаг 48 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 13 цаг 50 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 13 цаг 50 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно
Top