Археологичдын судалгааны баг Хүннү гүрний улс төрийн төвийн судалгааг мөшгиж явсны үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотыг нээн илрүүлэн, малтлага судалгааг хийж байна.
Энэ хотыг эртний сурвалж бичигт Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсаар өнөөг хүрчээ. Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай байгаа нь нэн сонирхолтой. Барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр "ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ" гэсэн эртний ханзаар бичсэн бичээстэй байгаа нь Луут хот мөн болохыг гэрчилж байна гэж археологичид үзэж байна.
Энэхүү судалгааг гүйцэтгэхэд "Улаанбаатарын Их Сургууль"-ийн захирал профессор С.Байгалсайхан дэмжлэг үзүүлжээ. Уг судалгааны ажилд Төрийн өмчит "Улаанбаатар Их Сургууль"-ийн Археологийн тэнхимийн багш, археологич И.Төмөр-Очир, С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаач, оюутнууд оролцсон байна.
Сэтгэгдэл (2)