x

Америкийн компаниудад “Huawei”-тэй хамтран ажиллахыг зөвшөөрчээ

Америкийн компаниуд гар утасны тав дахь үеийн 5G стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Хятадын харилцаа холбооны “Huawei” корпорацтай тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болсон тухай АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Америкийн пүүсүүд “Huawei” компанийг өнгөрсөн онд хар жагсаалтад оруулахаас өмнө хуваалцаж болох байсан өөрсдийн технологийг тус компанид ил болгож магадгүй байна. 

"Энэхүү шийдвэр нь “Huawei”-г 2019 оны тавдугаар сард хар жагсаалтад оруулсан нь АНУ-ын компаниудыг гар утасны стандарт нэвтрүүлэх чухал үйл ажиллагаанд оролцоход саад болохгүй байхад чиглэгдсэн" гэж Худалдааны яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Энэ нь “Huawei” компани "гар утасны стандарт боловсруулдаг байгууллагуудад өргөн оролцоотой" байдагтай холбоотой гэж тус яам тайлбарлав.

АНУ-ын Худалдааны сайд Вилбур Росс хэлэхдээ, эрх баригчдын энэхүү шийдвэр нь "харилцаа холбооны салбарын стандартыг боловсруулахад Америкийн аж үйлдвэр илүү их хувь нэмэр оруулах боломжийг олгоно" гэжээ.

АНУ-ын мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна" гэж үзэн 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн  хар жагсаалтад оруулсан юм. Харин  “Huawei” корпорац нь хуулийн дагуу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ мэдэгдсэн билээ.

2019 оны тавдугаар сарын 20-нд АНУ-ын Худалдааны яам “Huawei”-д 90 хоногийн хугацаатай түр лиценз олгож, сүлжээнд үйлчилгээ эрхлэх, программ хангамжийн шинэчлэл хийх эрхийг нь сэргээсэн. Үүний дараа АНУ-ын эрх баригчид лицензийг хэд хэдэн удаа сунгасан юм.

2018 оны наймдугаар сард Трамп АНУ-ын Засгийн газрын харьяа байгууллагуудад “Huawei” компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглосон тогтоолд гарын үсэг зурсан билээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 3 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 6 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 8 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 15 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 17 мин Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 10 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 36 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 40 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 43 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 3 цаг 46 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 3 цаг 47 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 3 цаг 49 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 3 цаг 50 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 51 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 3 цаг 52 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 54 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 3 цаг 54 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 5 цаг 38 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 5 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top