x

Эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгаа нь юунд байна вэ?

Хүйсийн ялгаа нь хүнийг ангилах хамгийн амархан арга. Бид үндэстэн ястан гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийг хүйсээр ялгадаг. Ирээдүйн эцэг эхчүүд нь гарах хүүхдийнхээ хүйсийг сонирхохоос биш эрүүл мэндийг огт авч үздэггүй. Гурван сартай нялх эрэгтэй, эмэгтэйчүүдийн царайг янз янзаар ялгаад эхэлдэг. Хүмүүс танихгүй хүнийг алхаагаар  нь 2.7 секундын дотор түүний хүйсийг тодорхойлж чаддаг.

Тархины амарчлан ялгах чадвар нь нийгмийн ихээхэн ээдрээтэй ертөнцийг ойлгомжтой болгож өгдөг. Хэрэв эрэгтэй, эмэгтэйн тархи нь хэд хэдэн үзүүлэлтээр ялгаатай боловч хүйсээр ялгах нь энгийн, хурдан сэтгэхэд туслана. Ингэснээр хүн бүрд онцгойлон хандах хандлагыг тэр болгонд шаарддаггүй гэсэн үг.

Эрэгтэй, эмэгтэйн тархиний ялгааг авч үзэх санаа эртний грекийн гүн ухаантнуудын үеэр МЭӨ 850 жилийн өмнөөс гарч иржээ. Аристотель гэхэд л жирэмслэсний дараах 40 хоногт, 80 хоногт судалгаа хийж “сэтгэлийг эзэмдээгүй байсан” гэж үздэг байжээ. Эмиль Хашке 1854 онд эрэгчингийн духны хэсэг нь эмэгчингийнхээс 1 хувиар илүү гэж тогтоожээ.

XIX зууны хөгжлийн явцад эрдэмтэд тархины хүйсийн ялгааг дэлгэрэнгүйгээр судлах болжээ. Тархины хэмжээний ялгаа нь эрэгтэй ба эмэгтэйчүүдийн ухааны чадвар тэнцүү гэдэгт эргэлзээ төрүүлж иржээ. Гэхдээ ийм тооцоо хийж байхдаа тэдний биеийн харьцаа, жинг тооцоогүй байлаа. XX зуунд хийгдсэн гарамгай эрдэмтэд, зохиолчид, уран сэтгэгчдийн тархины хэмжээнд хийсэн судалгаа нь ухаан ба тархины хэмжээ хоёрын харилцан холбоотойг тогтоогоогүй билээ.

Хэл ярианы үйл ажиллагаанд холбоотой алдартай онолоор энд эмэгтэйчүүд баруун, зүүн тархиа адилхан ашигладаг бол эрэгтэйчүүд нь зүүн тархиа илүүтэйгээр ашигладаг байна. 2008 онд энэ талаар хийгдсэн 29 судалгааны мета анализ нь хэл ярианы талд эрэгтэй эмэгтэй хоёрын тархинд ялгаа байгааг харуулаагүй юм.

Пенсильванийн Их сургуулийн Перельманы нэрэмжит анагаахын сургуулийн судлаачид 2013 онд  эрэгтэй ба эмэгтэйн нейроны холбоонд ялгаа байгааг тогтоожээ. Нийт 949 хүнийг хамруулсан судалгааны дараа баруун зүүн тархиний холбоо нь эмэгтэй болон охидод илүү харин тэдний дотор талын холбоо нь эрэгтэйчүүдэд илүү байсныг тогтоосон байлаа. Энэ ялгаа нь 14-17 насныхан дунд мэдэгдэхүйц байсан ажээ.

"Нарийн хөдөлгүүрхэн ба орон зайд  дахь чиглүүлэлт"

Америкийн сэтгэл зүйн эвслийн ерөнхийлөгч байсан, гүн ухааны доктор, "Ухааны чадварын ялгаа" номыг зохиогч  Дайан Хэлперн үйлдлүүдийн ялгааны олон судалгааг 1991 онд системжүүлсэн юм. Тэрээр эмэгтэйчүүд хэл яриаг шилдгээр ашигладаг гэж тогтоов. Тэд нарийн хөдөлгүүрхэний тестэд илүү, урт хугацааны ой санамжаас мэдээллийг  гарган авахдаа илүү сайн байжээ.

Эрэгтэйчүүд ажлын ой санамжийг шилдгээр ашигладаг. Тэд орон зайн дадлаар илүү бөгөөд ээдрээтэй хоёр буюу гурван хэмжилтийн хэлбэр эргэлдэж байхад сайн хардаг, хөдөлгөөнт биетийг илүү сайнаар ажиглаж мөрддөг байна.

Харин эмэгтэйчүүд орон зайн мэдрэмжийн хувьд баримжаанд тулгуурлах талдаа байдаг ба байрлалаа чиглэл, туулсан замаар тооцох нь илүүтэй байдаг ажээ.

"Сэтгэлийн хөөрөл"

Хүйсийн тархины ялгааны тухай бодол санаа нь эмэгтэйчүүд бусдын сэтгэлийн хөөрлийг сайн ойлгодог, өөрсдөө сэтгэлийн хөөрөл ихтэй түүнийгээ хянаж чадахгүй гэх мэтийн ойлголтыг судлаачид гаргаж иржээ.

Розалинда Франклины Их сургуулийн эрдэмтдийн баг сүүлийн гучин жилийн турш хүний бамбайн бүх МРТ-судалгааг авч судлан дүгнэлт гаргасан байна. Тэд мандалины хэмжээг харьцуулсан 58 нийтлэгдсэн судалгааг олсон байв.

Эмэгтэйчүүдэд  бамбайн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс 10 хувиар их байдаг ба тэр нь эрэгтэйчүүдийн биеийн болон тархины хэмжээнээс хамааралтайгаар тайлбарлагдах аж. Миндалины биет нь сэтгэлийн хөдөлгөөн ба нийгмийн бие авч явах байдал, түрэмгийлэл ба дур хүслийг гаргахад оролцдог байна. Миндалины хэмжээ том гэдэг нь эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөөр эрчүүдээс илүү гэх судалгаатай таарахгүй байгаа юм.

Лиза Элиотын 2015 онд нийтлүүлсэн мета анализид дурсамжийг хариуцсан тархины гадаргын гиппокамп нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийнхээс илүү гэснийг үгүйсгэсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 8 цаг 40 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 8 цаг 42 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 8 цаг 45 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 8 цаг 48 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 8 цаг 50 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 8 цаг 54 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 8 цаг 57 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 8 цаг 59 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 11 цаг 52 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 12 цаг 18 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 12 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 12 цаг 25 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 12 цаг 28 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 12 цаг 29 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 12 цаг 31 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 12 цаг 32 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 12 цаг 33 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 12 цаг 34 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 36 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 12 цаг 36 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монголын хөгжлийг гацаасан нь Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top