Бүх төрлийн вирусийн “ахиллын өсгийг” эрдэмтэд олсон бололтой. Шинэ вакцин, эм байнга бүтээхийн оронд бүх талын эмчилгээтэй вакцин бүтээж болох уургийг тэд илрүүлжээ.
Массачусетсийн Их сургуулийн эмнэлгийн (АНУ) эрдэмтэд олон тооны вирусийн халдвараас хамгаалж болох шинэ "байг" олов. Тэдний туршилт нь AGO4 гэж нэрлэгдсэн уураг олон тооны халдварт өвчний хувьд эмзэг газар нь байж болохыг харуулсан байна. Энэ уураг эсийг вирусаас хамгаалахад чухал үүрэгтэй ажээ. Хулганын дархлалын эсүүд дээр тэд Argonaute бүлийн хэд хэдэн уурагны вирусний эсрэг үр дүнг судлан үзэхэд AGO4 хомсдсон уураг вирусний довтолгоонд өртөх нь онцгой их байсан гэнэ.
"Бага төвшинтэй AGO4 нь хулганы эсэнд халдвар нэвтрэх магадлалыг ихэсгэж байлаа. Бид вирусийн сул талыг олж илрүүлсэн гэж хэлж болох юм" хэмээн судалгааг явуулсан эрдэмтэд ярьжээ.
AGO4 төвшинг нэмэгдүүлснээр, дархлалын системийг олон вирусний эсрэг бэхжүүлж болно. Тэдний зорилго нь бүх талын хамгаалалттай дархлалын системийн ажиллагааг ойлгоход оршиж байв. Ийм ойлголттой болсноор тодорхой нэгэн вирусний эсрэг вакциныг бүтээх асуудлыг шийдэж болно. Жишээлбэл, яг одоо дэлхийн эрдэмтдийн өмнө тусгайлсан эмчилгээ байхгүй COVID-19 коронавирусаас хамгаалах асуудал тулгараад байгаа юм.
Судалгааны дараагийн шатанд эрдэмтэд AGO4 уураг нь ямар ч төрлийн вируснаас хамгаалах боломжийг нягтлан судалж AGO4-ийг нэмэгдүүлэх аргыг бүтээх ёстой. Тэдний энэ судалгааны ажил нь ямар ч вирусийн эсрэг олон талын үйлчилгээтэй вакцин бүтээхэд хийсэн нэг алхам болж байна.
М.Цогт
Сэтгэгдэл (1)