Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилтай холбоотойгоор Увс аймгийн Онцгой комиссын хурал өнөөдөр болж, өрх толгойлсон аав болон 0-5 насны хүүхэдтэй төрийн албан хаагч ээжийн ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 09:00-18:00 цагт хүртэлх ажлын найман цагийг 09:00-16:00 цаг буюу ажлын зургаан цаг байх аж.
Зохицуулалтыг байгууллагууд өөрсдийн ажлын онцлогтоо тулгуурлан шийднэ гэдгийг Увс аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.