x

Харанхуйгаас эрчим хүч гаргаж авах төхөөрөмж бүтээжээ

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд шөнийн харанхуйгаас эрчим хүч гаргах төхөөрөмж бүтээжээ.

Дэлхий болон сансар огторгуйн температурын зөрүүг ашиглан жижиг хэмжээтэй LED гэрлийг асаах хүчин чадалтай эрчим хүчийг шөнийн цагаар үйлдвэрлэх төхөөрөмж бүтээжээ. Эрдэмтдийн мэдээлснээр, энэхүү үүсгүүрийн том загварыг бүтээснээр шөнийн цагаар цахилгаангүй, эрчим хүчний хомстолтой эсвэл алслагдсан газарт нарны зайн хавтан ажиллахгүй үед өрөөний гэрэл, гар утас зэрэг бусад цахилгаан хэрэгслийг эрчим хүчээр хангах боломжтой аж.

Шөнийн гэрлийн цөм нь Термоэлектрик үүсгүүр бөгөөд үүсгүүрийн нэг тал нөгөө талаасаа илүү сэрүүн байх үед эрчим хүч үүсдэг байна. Тэнгэр рүү харуулсан үүсгүүрийн доод талд дулааныг алдахгүйн тулд тусгаарлагчаар бүрхэж, гялгар халсаар ороосон хөнгөн цагаан хавтанг байрлуулжээ. Хэт улаан туяаны цацрагийг өөртөө шингээн дулааныг урсгах замаар хавтанг орчны агаараас илүү сэрүүн байлгадаг. Энэхүү цацраг нь гадаад сансрын хүйтнийг агаар мандалд шингээж, гялгар бүрхэвчид дамжуулдаг байна.

АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд 20 сантиметрийн хэмжээтэй уг төхөөрөмжийн туршилтыг өнгөрсөн сард явуулжээ. Үүсгүүр хавтгай дөрвөлжин метр тутамд 25 миллваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь жижиг хэмжээтэй LED гэрэлд хангалтай хүрэлцэх юм. Эрдэмтдийн тооцоолсноор, дээд хавтангийн дулаалгыг сайжруулснаар хавтгай дөрвөлжин метр тутамд 0.5 ватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж.

“Энэ бол гайхалтай санаа. Энэхүү эрчим хүч нарны зайн хавтангаар үйлдвэрлэдэг эрчим хүчнээс хэд дахин хямд бөгөөд хавтгай дөрвөлжин метр тутамд хамгийн багадаа 100 ваттын эрчим хүч үйлдвэрлэх боломжтой үүсгүүр юм. Гэхдээ уг шөнийн үүсгүүрийг яаралтай нөөц эрчим хүч эсвэл цахилгаан эрчим хүчний шугамд холбогдоогүй алслагдмал газар, орны хүмүүс ашиглахад илүү тохиромжтой” гэж Колумбын их сургуулийн эрдэмтэн Юан Ян хэллээ.

Харин Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Шанхуи Фэнгийн хэлснээр, ердийн гар чийдэн хэдхэн ваттын эрчим хүч зарцуулдаг байна. Дээврийн багахан талбайг эзлэх уг төхөөрөмж шөнийн тэнгэрээс авсан энергиэр бүтэн өрөөг ч гэрэлтүүлэх боломжтой аж. “Алслагдсан цаг уурын станцууд эсвэл бусад хүрээлэн буй орчны мэдрэгчийг эрчим хүчээр хангахад уг төхөөрөмж тус болохоос гадна нарны тусгал маш бага хойд туйлд чухал ач холбогдолтой” гэж төслийн инженер Аасват Раманы онцлов.

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.77.80)
    Нөхөн даатгал
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 8 цаг 52 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 8 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 8 цаг 57 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 9 цаг 0 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 9 цаг 2 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 9 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 9 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 9 цаг 11 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 12 цаг 3 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 12 цаг 30 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 12 цаг 34 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 12 цаг 37 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 12 цаг 40 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 12 цаг 41 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 12 цаг 42 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 12 цаг 43 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 12 цаг 45 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 12 цаг 46 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 12 цаг 47 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 12 цаг 48 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Монголын хөгжлийг гацаасан нь Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top